Консулын зар мэдээ

2023-04-18


      Япон дахь монгол иргэд, ялангуяа залуу үеийнхний дунд эрх зүйн мэдлэггүй, ухвар мөчид, хэнэггүй гэнэн, хууль дүрмийг тоодоггүй байдлаас болж, Япон Улсын хууль дүрмийг зөрчих, хууль бусаар оршин суух, танхайрах, хулгай хийх, жолооны үнэмлэхгүй машин барих, хууран мэхлэх, дээрэм хийх, хар тамхины наймаанд оролцох, хүчингийн хэрэгт орох зэрэг ноцтой гэмт хэрэг гарч байна. Иймд тус ЭСЯ-ны зүгээс энэ жилдээ багтан, олон давтамжтай гэмт хэргийн нэр төрөл бүрээр “Гэмт хэргийн тухай, ногдуулдаг ялын тухай” танилцуулах мэдээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээг бэлтгэж ЭСЯ-ны сайтад тавихаар төлөвлөж байна. Энэ асуудлаар дэмжлэг үзүүлж чадах монгол иргэд, хуульч байвал доорх хаягаар хандаж, мэдээлэл ирүүлэхийг хүсье.   

Цахим хаяг : [email protected]

ЭСЯ-ны Консулын хэлтэс