Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн тоо 2024.06.30 байдлаар

2024-07-17


                  Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн тоо 2024.06.30 байдлаар

 

Япон Улсын Засгийн газраас гаргадаг гадаадын иргэдийн статистикийн тоо мэдээ нь хагас жилд нэг удаа шинэчлэгддэг бөгөөд хамгийн сүүлд 2024 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар судалгаа хийгдэж, 2024 оны 12 дугаар сарын 13-нд нийтэд зарлагдсан байна. 

https://www.moj.go.jp/isa/policies/statistics/toukei_ichiran_touroku.html

Уг статистик мэдээнээс авч үзвэл Японд гадаадын 3 сая 589 мянган   иргэн оршин сууж байгаагийн 844.2 мянга нь Хятад, 600 мянга нь Вьетнам, 411 мянга нь Өмнөд Солонгос, 332 мянга нь Филиппин, 212 мянга нь Бразил, 206 мянга нь Балбын вант Улс, 173 мянга нь Индонези, 110 мянга нь Мьянмар, 67.3 мянга нь Тайвань, 64.8 мянга нь АНУ, 63.7 мянга нь Тайланд, 51 мянга нь Энэтхэг, 56 мянга нь Шри Ланка, 49.1 мянга нь Перу, 31.5 мянга нь Бангладеш, 27.6 мянга нь Пакистан, 23.7 мянга нь БНАСАУ-аас байна. Тивээр нь авч үзвэл Ази тивээс 3 сая 88 мянга, Өмнөд Америкаас 278.8 мянга, Европоос 98.2 мянга, Хойд Америкаас 83.6 мянга, Африкаас 23.8 мянга, Далайн орнуудаас 15.8 мянган хүн оршин сууж байна.

2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Япон Улсад Монгол Улсын 20416 иргэн оршин сууж байна. Энэ тоо 2004 онд 3456, 2014 онд 6716, 2019 онд 12797, 2020 онд 13504, 2021 онд 12500, 2022 онд 16580, 2023 онд 19490 байжээ. 

Иргэдийн дотор оюутан 4729 / 23.1 хувь /, ур чадварын болон дадлагажигч ажилчин 3775 хүн / 18.5 хувь буюу /, ажлын визтэй оршин суугч 3898 /19.1 хувь/,  гэр бүлийн гишүүд  4240 /20.7 хувь/, байнгын оршин суугч 1522 /7.5 хувь/ гэсэн 5 бүлгээс нийт 18164 хүн байгаа нь нийт иргэдийн тооны 90.0 хувийг нь эзэлж байна.  

Визийн төрлөөр нь дэлгэрүүлэн авч үзвэл их дээд сургуулийн багш профессор 50, урлагийн 8, шашны 4, өндөр мэргэшлийн инжинер 83,  компанийн удирдах ажилтан 221, эмч 25, судлаач 9, багш 4, технологи, нийгмийн мэдлэг, олон улсын харилцааны чиглэлээр ажлын визтэй 3898, асаргааны 93, соёл урлагийн тоглолт 22, тусгай ур чадварын ажилчин 1104, дадлагажигч ажилчин 2671 / үүнээс эхний жилийн дадлагажигч ажилчин 1130, 2-3 дахь жилийн дадлагажигч ажилчин 1330,  4-5 дахь жилийн дадлагажигч ажилчин 211/, соёлын үйл ажиллагаа 19, оюутан 4729, гэр бүлийн визтэй 4240, тусгай виз 541, цагаачлалын буюу байнгын оршин суугчаар бүртгэлтэй 1522, япон иргэнтэй гэр бүл болсон 455, байнгын оршин суугчийн гэр бүл 155, харьяалал тодорхойгүй байнгын оршин суугч 507, тусгай зөвшөөрөлтэй байнгын оршин суугч 3 тус тус байжээ.

Нийт 20416 иргэний 10148 нь эрэгтэй, 10268 нь эмэгтэй байна. 5 нас тутмаар нь насны ангилал болон хүйсээр нь ангилан авч үзвэл 30-аас доош насанд эрэгтэйчүүд, 30-аас дээш насанд эмэгтэйчүүд давамгайлж, 20-40 насны залуучууд 13339 байгаа нь нийт иргэдийн тооны 65 хувийг нь эзэлж байна. Үүнд: 

 

Насны бүлэг

0-4 нас

5-9 нас

10-14 нас

15-19 нас

20-24 нас

Эрэгтэй

640

543

430

987

2470

Эмэгтэй

586

542

359

708

1888

Нийт

1226

1085

789

1695

4358

Насны бүлэг

25-29 нас

30-34 нас

35-39 нас

40-44 нас

45-49 нас

Эрэгтэй

2100

1425

856

384

190

Эмэгтэй

1877

1581

1142

715

495

Нийт

3977

3006

1998

1099

685

Насны бүлэг

50-54 нас

55-59 нас

60-64 нас

65-69 нас

70-аас дээш

Эрэгтэй

82

26

8

5

2

Эмэгтэй

243

75

42

9

6

Нийт

325

101

50

14

8

 

Монгол Улсын иргэд хамгийн олноор амьдардаг нь хот болон муж нь Токио 5233, Сайтама 2563,Чиба 2552, Канагава 1944, Айчи 874, Осака 759, Хоккайдо 683, Ибараки 564, Гунма 483, Миэ 337, Хёого 376, Нийгата 321, Фукуока 303 байгаа бөгөөд нийслэл Токио хотыг тойрсон Канто бүсийн 6 муж болон Нагоя, Ёкохама, Осака, Фүкүока зэрэг 2 саяаас дээш хүн амтай том хотуудад илүүтэй олноороо оршин сууж байна. Японы 47 мужаар иргэдийн тоог авч үзвэл дараах байдалтай байна. Үүнд:

Хоккайдо

683

Токио

5,233

Шига

76

Кагава

58

Аомори

65

Канагава

1,944

Киото

210

Эхимэ

16

Иватэ

136

Нийгата

321

Осака

759

Кочи

44

Мияги

182

Тояама

157

Хёого

376

Фүкүока

303

Акита

83

Ишикава

114

Нара

62

Сага

19

Ямагата

115

Фүкүй

52

Вакаяама

60

Нагасаки

25

Фүкүшима

126

Яманаши

207

Тоттори

52

Күмамото

45

Ибараки

564

Нагано

146

Шиманэ

36

Ойта

212

Точиги

260

Гифү

137

Окаяма

60

Миязаки

52

Гүнма

483

Шизүока

230

Хирошима

126

Кагошима

31

Сайтама

2,563

Айчи

874

Ямагүчи

20

Окинава

43

Чиба

2,552

 

Мие

330

Токушима

77

Хаяггүй

97

 

Эх сурвалж:

https://www.moj.go.jp/isa/policies/statistics/toukei_ichiran_touroku.html