Япон Улсын замын хөдөлгөөний дүрмийн тухай

2024-09-19


 

Хууль зүйн орчин:

Өнөөдөр Япон Улсад мөрдөж буй “Замын хөдөлгөөний тухай хууль” нь 1960 оны 6 дугаар сарын 25-нд  гарсан бөгөөд олон удаа нэмэлт өөрчлөлт оржээ.

https://elaws.e-gov.go.jp/document?lawid=335AC0000000105

https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/2962    /англи хэлээр/

Дээрх хуулийг хэрэгжүүлэх үүднээс “Замын хөдөлгөөний хуулийг хэрэгжүүлэх журам” 1960 оны ЗГ-ын 60 дугаар тогтоолын хавсралт болж анх гарснаас хойш хуулинд өөрчлөлт орох бүрт уг журамд мөн нэмэлт өөрчлөлт оруулж иржээ.

https://elaws.e-gov.go.jp/document?lawid=335M50000002060

Мөн 1978 онд “Замын хөдөлгөөнд оролцоход баримтлах ёс зүйн журам” хэмээх нийтээр баримтлах журмыг “Нийгмийн аюулаас хамгаалах хороо”-ноос гаргасан нь 2018 онд нэмэлт өөрчлөлт оржээ. 

https://www.npa.go.jp/koutsuu/kikaku/kyousoku/index.htm

Гадаадын иргэд юуны өмнө замын тэмдэг, дохио, зөвхөн Японд байдаг тусгай тэмдгийг сайтар судалсан байх шаардлагатай. /Хавсралт 1. Замын дохио тэмдэг, Хасвралт 2. Замын онцлог дохио тэмдэг файлуудыг харах/

Эдгээр хууль болон журмуудад заасан явган зорчигч, унадаг дугуй, мопед, автомашинаар зорчигчид  мөрдөх ёстой гол заалтуудыг тоймлобол: 

Явган зорчигч:

Гэрлэн дохиогоор зам хөндлөн гарах:

• Ногоон гэрэл: Зам хөндлөн гарч болно.

• Шар гэрэл болон анивчиж буй ногоон гэрэл: Зам хөндлөн гарах үйлдлийг эхлүүлж болохгүй. Зам хөндлөн гарч байгаа бол хурдан гарч дуусах аль эсвэл буцах шаардлагатай.

• Улаан гэрэл: Зам хөндлөн гарч болохгүй.

• Товчлууртай гэрлэн дохио: Гэрлэн дохионы шон дээр буй товчлуурыг дарж гэрлэн дохио ногоон болсны дараа зам хөндлөн гарна.

Гэрлэн дохиогүй газраар зам хөндлөн гарах:

• Баруун болон зүүн гар талаа сайн нягталж, машин ирж байгаа эсэхийг шалгаж, үзэгдэх орчин сайтай газраар зам хөндлөн гарна.

• Машин ойрхон ирж байвал явж өнгөрөхийг нь хүлээнэ.

• Зам хөндлөн гарч байхдаа машин ирж байгаа эсэхийг анхаарч, эгц хөндлөн хурдан гатална. Ташуулдан гарч болохгүй.

Төмөр замын гармаар гарах:

• Гармын өмнө заавал түр зогсож, баруун болон зүүн гар талын аюулгүй байдлыг магадлана.

• Гармын дуут дохио ажиллаж байгаа болон хаалт хаагдаж эхэлж байгаа үед гарам руу орохыг хатуу хориглоно.

Шөнө замаар алхах:

• Машинаас сайн харагдах цагаан, шар гэх мэт гэгээлэг өнгийн хувцас өмсөх

• Гэрэл ойлгогч зүүх, LED гэрэл биедээ юм уу авч яваа зүйлдээ зүүх

Унадаг дугуйгаар зорчигч:

Унадаг дугуйгаар аюулгүй зорчих 5 дүрэм" (自転車安全利用五則)-ийг мөрдөх

/Англи хэл дээр/

https://www.npa.go.jp/english/bureau/traffic/document/4eigo.pdf

Дүрэм 1. Унадаг дугуй нь зарчмын хувьд тээврийн хэрэгсэл тул автомашины замын хамгийн зүүн талын зорчих хэсгээр зорчино. Гэхдээ унадаг дугуй явахыг зөвшөөрсөн тэмдэглэгээтэй, явган хүний зам дээр гаргасан унадаг дугуйн тусгай замтай бол тухайн замаар зорчиж болно. Энэ үед явган хүн давуу эрхтэй байна. 13-аас доош насны хүүхэд, 70-аас дээш насны өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн явган хүний замаар унадаг дугуйгаар зорчиж болно.

Зүүн талаар зорчих заалт ноцтой зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага:                       3 сар хүртэл хугацаагаар хорих буюу 50,000 иен хүртэл торгууль ногдуулна.

https://www.keishicho.metro.tokyo.lg.jp/kotsu/jikoboshi/bicycle/menu/five_rule/five_rule01.html

Дүрэм 2. Уулзвар дээр гэрлэн дохио болон түр зогсох зэрэг хэвтээ тэмдэглэлийг хатуу баримталж, аюулгүй байдлыг хангаж зорчих

Явган хүний зам дээр явган хүн давуу эрхтэй тул явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй тохиолдолд түр зогсож өнгөрүүлнэ. Явган хүний замаар машин зам талдаа зорчих бөгөөд хэзээ ч зогсоож болохуйц хурдаар аажууран явах шаардлагатай.

Машин зам дээр зорчихдоо автомашин гэнэт тормослох, явган хүн урдуур гүйхээс болгоомжилж, шууд зогсоож болох хурдаар зорчино.

Заалтуудыг ноцтой зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага:                                                      3 сар хүртэл хугацаагаар хорих буюу 50,000 иен хүртэлх торгууль ногдуулна.

https://www.keishicho.metro.tokyo.lg.jp/kotsu/jikoboshi/bicycle/menu/five_rule/five_rule02.html

Дүрэм 3.  Шөнө гэрэл асаах ёстой. Гэрэлгүй явсан тохиолдолд 50 000 иен хүртэлх торгууль ногдуулна.

https://www.keishicho.metro.tokyo.lg.jp/kotsu/jikoboshi/bicycle/menu/five_rule/five_rule03.html

Дүрэм 4. Согтуугаар дугуй унахыг хориглоно. Согтуу унадаг дугуй унаж осол гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлага: 5 жил хүртэлх хорих, 1 сая иен хүртэл торгууль ногдуулна.

https://www.keishicho.metro.tokyo.lg.jp/kotsu/jikoboshi/bicycle/menu/five_rule/five_rule04.html

Дүрэм 5. Хамгаалалтын малгай өмсөх шаардлагатай. 13-аас бага насны хүүхэд дугуй унах болон 6-аас бага насны хүүхдийг тусгай зориулалтын суудал дээр суулгаж зорчих бол асран хамгаалагч нь хүүхэддээ хамгаалалтын малгай өмсгөх шаардлагатай.

https://www.keishicho.metro.tokyo.lg.jp/kotsu/jikoboshi/bicycle/menu/five_rule/five_rule05.html

Бусад дүрэм:

• Сундлах, зэрэгцэж явахыг хориглоно.

• Унадаг дугуй унаж байхдаа шүхэр болон гар утас хэрэглэхгүй байх.

Даатгалд даатгуулах:

Унадаг дугуй унах үедээ осол гаргаж өөрөө гэмтэх буюу бусдад гэмтэл учруулсан үед хохирол барагдуулах, нөхөн олговор авахын тулд даатгалд даатгуулсан байх нь чухал юм. Ялангуяа унадаг дугуйнд мөргүүлж гэмтсэн хохирогчийн зүгээс асар өндөр төлбөр нэхэх нь бий тул Токио, Осака зэрэг том хотуудад “унадаг дугуйн хохирогчийн хохирол барагдуулах эрсдэлийн даатгал”-д заавал хамрагдах ёстой гэсэн журам байдаг.

Даатгалын тухай дараах вэб сайтаас үзнэ үү.

https://www.jitensha-kyogikai.jp/project/#insurance-promotion

https://www.mlit.go.jp/road/bicycleuse/jitensha-kyogikai/project/

Унадаг дугуйгаар уулзвараар нэвтрэх:

Баруун эргэх:

• Гэрлэн дохиотой тохиолдолд

Ногоон гэрлээр уулзварын зүүн гар талыг дагаж замын эсрэг тал хүртэл явж зогсоод, баруун тийш харж чиглэлээ өөрчилнө. Өмнө буй гэрлэн дохио ногоон болж ассаны дараа өмнө ар, зүүн баруун талын аюулгүй байдлыг хангаж чигээрээ уулзвар гатлана.

• Гэрлэн дохиогүй тохиолдолд

Ар талынхаа аюулгүй байдлыг магадлаад замын зүүн захыг дагаж эсрэг тал хүртэл чигээрээ яваад, замын аюулгүй байдлыг магадлан баруун тийш эргэж чигээрээ уулзвар гатлана.

Зүүн эргэх:

Зүүн эргээд явах гэж буй чиглэлд зам хөндлөн гарч буй явган зорчигчийг өнгөрүүлж, хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зорчино.

Зогс тэмдэглэгээтэй газар:

“Зогс” гэсэн тэмдэглэгээтэй газарт заавал түр зогсож, баруун болон зүүн гар талынхаа аюулгүй байдлыг магадлаад явна. Үзэгдэх орчин хязгаарлагдмал уулзвараар нэвтрэх, өргөн замаар хөндлөн гарах зэрэгт ч гэсэн түр зогсож аюулгүй байдлыг шалгах шаардлагатай.

Унадаг дугуйн гарцтай газар:

Уулзвар болон уулзварын ойролцоо унадаг дугуйн гарц байгаа тохиолдолд түүгээр зорчино.

Мопедээр хөдөлгөөнд оролцогч:

Мопедээр хөдөлгөөнд оролцох үедээ зарчмын хувьд автомашинтай адил дүрэм журмыг баримтлана.  Мопэдэд зориулсан зарим онцлог заалт бий.

https://www.npa.go.jp/english/bureau/traffic/document/Traffic_Rules_for_Specified_Small_Motorized_Bicycles.pdf

Автомашинаар (мотоциклыг багтаана) хөдөлгөөнд оролцогч:

Автомашинаар зорчихдоо Япон Улсын замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлэх ёстой. Осол гарсан тохиолдолд дүрэм зөрчсөн байх нь буруутгагдах шалтгаан болдог. Автозамын журам, замын дохио, тэмдэглэл, түүний агуулга нь Монгол Улсын дүрмээс ялгаатай байх нь бий. Энэ тухай дэлгэрэнгүйг Япон Улсын Цагдаагийн газрын доорх вэб сайтаас үзэж танилцаж болно.

https://www.npa.go.jp/english/bureau/traffic/index.html#english

https://www.keishicho.metro.tokyo.lg.jp/multilingual/english/traffic_safety/index.html

Бусад анхаарах зүйл:

• Жолооны үнэмлэх авах, Японы үнэмлэхээр солиулах шаардлагатай.

Жолооны үнэмлэх солиулах арга, бүрдүүлэх материал /Англи хэл дээр/

https://www.keishicho.metro.tokyo.lg.jp/multilingual/english/traffic_safety/drivers_licenses/index.files/EN_2407.pdf

•  Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болон осол аваар гаргасан үед цагдаа үнэмлэх үзүүлэхийг шаардсан тохиолдолд жолооний үнэмлэхээ үзүүлэх үүрэгтэй.

•  Замын зүүн талаар зорчих үүрэгтэй.

•  Явган зорчигч болон унадаг дугуйтай хүний хажуугаар өнгөрөхдөө зай барих эсвэл шууд зогсоож болох хурдаар явах шаардлагатай.

•  Согтууруулах ундаа хэрэглэсэн үед автомашин жолоодохыг хориглоно.

• Согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд машинаа хэрэглүүлэх, жолоо барих хүнд согтууруулах ундаа санал болгох, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнээс жолоо барихыг хүсэхийг хориглоно.

•  Автомашин жолоодох үед суудлын бүс заавал зүүх шаардлагатай. Мөн жолоочоос бусад зорчигч ч гэсэн суудлын бүсээ зүүсэн байх шаардлагатай.

•   6-аас доош насны хүүхэдэд зориулалтын хүүхдийн суудал хэрэглэх шаардлагатай.

•   Автомашин жолоодох үед гар утас хэрэглэж болохгүй.

Гадаадын иргэдэд зориулсан видео контент:

https://api01-platform.stream.co.jp/apiservice/plt3/NDI4Nw%3d%3d%23MjQz%23280%23168%230%2333E6A0586400%23MDoyOjc6YTpmOzEw%23

Хавсралт 1. Замын дохио тэмдэг Japan  pdf файл

Хавсралт 2. Замын онцлог тэмдэг Japan pdf файл