“Хаврын Баяр” арга хэмжээ нь 2026 оны 4 дүгээр сарын 18,19-ний өдрүүдэд Сайтама мужийн Токорозава дүүрэгт байрлах “Нисэхийн дурсгалын хүрээлэн” (Коокү Кинэн Коэн 航空記念公園 )-д зохион байгуулагдах тул тус арга хэмжээнд ЭСЯ уламжлалын дагуу оролцоно.

2026-04-03


КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР 

 

Япон Улс дахь Монголын Оюутны Холбоо /ЯМОХ/ болон “Хаврын Баяр Зохион Байгуулах Хороо”-ноос хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  “Хаврын Баяр” арга хэмжээ нь 2026 оны 4 дүгээр сарын 18,19-ний өдрүүдэд Сайтама мужийн Токорозава дүүрэгт байрлах “Нисэхийн дурсгалын хүрээлэн” (Коокү Кинэн Коэн 航空記念公園 )-д зохион байгуулагдах гэж байгаа билээ. Уг баярын арга хэмжээнд тус ЭСЯ уламжлалын дагуу оролцож, Консулын хэлтэс нь ЭСЯ-ны асарт доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж, холбогдох Консулын үйлчилгээг үзүүлнэ. Үүнд: 

 

Цагийн хуваарь:  

2026.04.18-ны өдөр: 10:00-15:00  

2026.04.19-ний өдөр: 10:00-13:00   

 

Үзүүлэх үйлчилгээ: 

  1. Итгэмжлэл, нотариат, 

  1. Иргэний үнэмлэхийн 16, 25, 45 насны сунгалт, 

  1. Гадаад паспорт захиалга, 

  1. Төрсний бүртгэл, 

  1. Орчуулга, лавлагаа, 

  1. Дадлагажигч ажилтан, Хөдөлмөрийн асуудлаарх зөвлөгөө, 

  1. Хууль эрх зүйн чиглэлээр зөвлөгөө. 

 

Та бүхэн бичиг баримт, төлбөрийн баримтаа урьдчилан бэлдэж авчирсны үндсэн дээр хүссэн үйлчилгээгээ авах боломжтой. https://tokyo.embassy.mn/subcategory/954  

  

 

Дэлгэрэнгүйг https://tokyo.embassy.mn/category/134  

https://www.facebook.com/festivalspring/ 

-ээр орж үзнэ үү.  

 

 

КОНСУЛЫН ХЭЛТЭС