СЭТГЭЛЗҮЙН ХЯМРАЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

2026-06-27


Сэтгэлзүйн хямрал, сэтгэцийн эмгэг бол зан чанарын сул тал биш, “сэтгэлийн ханиад” гэж зарим хүний тодорхойлсноор хэнд ч тохиолдож болох, эмчлэгдэх боломжтой тархи мэдрэлтэй холбоотой эмгэг гэдгийг ойлгож, эрт илрүүлэх, эмчилгээ хийлгэх, ганцаардлыг бууруулах арга хэмжээ авах нь чухал юм. Ингэснээр өөрийн стресс, депресс, сэтгэлзүйн хямралыг амиа хорлох хүртэл хэмжээнд хүндрүүлэхээс зайлсхийж чадна. 
Зөвлөгөө авах: 
Яаралтай үед 119 (Түргэн тусламж), 110 (Цагдаагийн газар)-т хандах хэрэгтэй. Япон Улсад төр болон төрийн бус байгуулагаас эрхлэн ажиллуулдаг зөвлөгөө өгөх төв, дуудлагын утас нэлээд хэд ажилладаг. 
①    Ёрисой Хотлайн – Нийгмийн дэмжлэгийн төв (よりそいホットライン)-д хандах
📞 0120-279-338
https://www.since2011.net/yorisoi/
https://www.since2011.net/yorisoi/en/
https://www.since2011.net/yorisoi/n2/
•    24 цагийн үйлчилгээ
•    Нэрээ нууцлах боломжтой
•    Зарим өдрүүдэд гадаад хэлний зөвлөгөө өгдөг
•    Чат үйлчилгээтэй
•    Англи, Хятад, Солонгос зэрэг 10 гаруй хэлээр Японд амьдарч буй гадаад иргэдэд ч зөвлөгөө өгнө
②    Амьдралын утас”(いのちの電話):  Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамнаас “Сэтгэцийн эрүүл мэндийн нэгдсэн утас” 📞 0570-064-556 ажиллуулж 24 цагийн зөвлөгөө өгдөг. 

https://www.mhlw.go.jp/

https://www.inochinodenwa.org/

📞 0570-783-556
•    Улс даяар үйлчилгээ
•    Нэрээ нууцлах боломжтой
•    Цагийн хуваарь бүс нутгаас хамаарна
③    Бусад зарим байгууллага, үйлчилгээ, зөвлөгөө: 

Bond Project ТББ Bond Project QR Токио сэтгэцийн эрүүл мэндийн төв, Халуун сэтгэл чат

LINE ID
@kokorohotchat
LINE QR
Facebook ID
@kokorohotchat
Facebook QR Токио сэтгэцийн эрүүл мэндийн төв, Зөвлөгөө өгөх сайт Website QR
Токио хотын амиа хорлолттой тэмцэх төв, LINE-аар зөвлөгөө өгөх шугам Consultation LINE QR Ibasho chat

Таны байх газар чат

https://talkme.jp/
Ibasho chat QR

Япон англи хэл дээрх зарим заавар зөвлөгөө: 

Сэтгэлзүйн эрүүл мэндийн Үндэсний хүрээлэн / 精神保健研究所, National Institute of Mental Health/
https://kokoro.ncnp.go.jp/
Олон улсын Олимпийн хорооны тамирчдад зориулсан “Сэтгэцийн эрүүл мэндийн гарын авлага” / IOC mental health in elite athletes toolkit /
https://olympics.com/ англи хэл дээр
https://www.ncnp.go.jp/ япон хэл дээр
“Настны сэтгэл гутрах эмгэгийн эмнэлзүйн заавар” / Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/517 тоот тушаалаар баталсан, 2-17-р хуудас/
http://hdc.gov.mn/
Эмнэлгээс гадна сэтгэл зүйн асуудлаар зөвлөгөө өгдөг, дэмжлэг үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллага олон байдаг тул тэдэнд хандаж болно.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв ТББ:
Энэхүү байгууллага нь 2010 оноос хойш 13 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Монгол улсад сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага  юм. Уг байгууллага нь олон улсын жишигт нийцсэн сэтгэл зүйн үйлчилгээг олон нийтэд хүргэх зорилготой бөгөөд онол-практикийг хослуулан хувь хүн, хүүхэд, байгууллагад сэтгэл зүйн үйлчилгээ хүргэн ажилладаг байна. Уг байгууллагын вэб сайтаас та өөрийн хүссэн зөвлөлгөөг олж авч болно.  
Холбоос:     https://psychology.mn/
https://psychology.mn/about
“Японы сэтгэл гутралыг судлах нийгэмлэг”:
“Японы сэтгэл гутралыг судлах нийгэмлэг” /Japanese Society of Mood Disorders日本うつ病学会/ нь сэтгэл гутралын асуудлыг судалж, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллага бөгөөд  2004 онд байгуулагдсан. Энэхүү байгууллага нь сэтгэл гутрал, хоёр туйлт эмгэг (bipolar disorder) болон бусад сэтгэл хөдлөлийн эмгэгийн судалгаа, оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулах зорилготой. Тус нийгэмлэг нь сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, сувилагч, эм зүйч болон бусад мэргэжилтнүүдийг нэгтгэн, орчин үеийн судалгааны үр дүнд үндэслэсэн эмчилгээний удирдамж, зөвлөмж боловсруулж, мэргэжилтнүүдийн сургалт, эрдэм шинжилгээний хурал, олон нийтэд зориулсан мэдээлэл, боловсролын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Мөн сэтгэл гутрал, хоёр туйлт эмгэгтэй хүмүүс болон тэдний гэр бүлийнхэнд зориулсан гарын авлага, мэдээллийн материал боловсруулж, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулдаг. 
Энэхүү байгууллага нь өвчтөнд шууд онош тавих, эмчилгээ хийх, эмч эсвэл эмнэлэг зуучлах үйлчилгээ үзүүлдэггүй,  сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр судалгаа, эмчилгээний стандарт тогтоох, мэргэжилтнүүдийг дэмжих, олон нийтэд мэдлэг мэдээлэл түгээхэд чиглэсэн үндэсний хэмжээний мэргэжлийн нийгэмлэг юм.
https://www.secretariat.ne.jp/jsmd/
https://www.ncnp.go.jp/index.php
④ Сурагч тэдний эцэг эх зөвлөгөө авах:

Сургууль дээрээ “Ижимэ” буюу “Гадуурхалт, дээрэлхэлт”-эд өртсөн хүүхэд, тэдний аав ээж, асран хамгаалагч нь зөвлөлгөө авч болдог нийгмийн сүлжээ, жижүүрийн утсыг Боловсролын яамны дэмжлэгтэйгээр зарим төрийн бус байгууллага эрхлэн ажиллуулдаг. Мөн биеэр очиж зөвлөлгөө авах цэгүүд Япон Улс даяар байдаг.  Энэ тухай мэдээллийг доорх холбоосоор орж авч болно. 

https://www.mext.go.jp/

Үнэ төлбөргүй зөвлөлгөө авч болдог утасны дугаар: 0120-0-78310. 

Нийгмийн сүлжээний доорх холбоосоос орж, чатаар зөвлөлгөө авч болно. 

https://www.mext.go.jp/

⑤ Ажил хөдөлмөр эрхэлдэг хүнд сэтгэлзүйн асуудал тохиолдвол хандах газар: 
“Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын газар”:
Япон Улсын Хөдөлмөр, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харьяанд “Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын газар” / Японоор  独立行政法人労働者健康安全機構, англиар Japan Organization of Occupational Health and Safety JOHAS/ гэдэг агентлаг байдаг бөгөөд энэхүү байгууллага нь хөдөлмөр эрхлэгч, ажиллагсдын эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй орчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хариуцдаг байна. 
https://www.johas.go.jp/
Сэтгэлзүйн асуудлын үед JOHAS байгууллагаас үзүүлж болдог дэмжлэг гэвэл: 
Сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө: Ажилтай холбоотой стресс, сэтгэл гутрал, түгшүүр, нойргүйдэл, ажлын байрны дарамт зэрэг асуудлаар мэргэжлийн эмч, сэтгэл зүйчтэй зөвлөлдөх боломжийг бүрдүүлдэг.
“Хөдөлмөрийн эрүүл мэндийн нэгдсэн дэмжлэг үзүүлэх төв” :
JOHAS-ийн харьяанд ажилладаг “Хөдөлмөрийн эрүүл мэндийн нэгдсэн дэмжлэг үзүүлэх төв” / Японоор 産業保健総合支援センター(さんぽセンター)/ нь 47 мужид бүгдэд нь бий. Эдгээр төвд ажиллагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн төрөл бүрийн дэмжлэг, үйлчилгээ үзүүлдэг. Тус төв нь ажлын стресс, сэтгэл гутрал, ажлын байрны дарамт, нойргүйдэл зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгдөг бөгөөд иргэд утсаар, цахим шуудангаар болон биечлэн уулзаж зөвлөгөө авах боломжтой. Мөн сэтгэцийн эрүүл мэнд, стрессийн менежмент, хөдөлмөрийн эрүүл ахуйтай холбоотой сургалт, семинаруудыг үнэ төлбөргүй зохион байгуулж, ажилтнууд болон ажил олгогчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Түүнчлэн өвчний улмаас ажлаасаа түр чөлөө авсан ажилтныг ажилдаа эргэн ороход нь дэмжлэг үзүүлж, эмнэлгийн байгууллага болон ажил олгогчтой хамтран эмчилгээ, ажлын үйл ажиллагааг уялдуулахад тусалдаг. Үүнээс гадна 50-иас доош ажилтантай жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, стрессийн үнэлгээ хийх, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Ийнхүү уг төв нь ажиллагчдын эрүүл мэндийг хамгаалах, сэтгэлзүйн асуудлаас урьдчилан сэргийлэх, ажиллах орчныг сайжруулахад чиглэсэн цогц үйлчилгээ үзүүлдэг болно. 
Албан ёсны цахим хуудас:  https://www.johas.go.jp/facilities/sanpo-center/
Хэрэв илүү цагаар хэт ажиллуулах, ажлын байрны дарамт (パワハラ) үзүүлэх, бусад төрлийн хүчирхийлэл, дарамт шахалт үзүүлж ноцтой ажлын стресс үүсгэснээс болж сэтгэл гутрал, дасан зохицох эмгэг, PTSD зэрэг өвчин үүссэн бол хөдөлмөрийн ослын даатгал (労災保険)-ын хүрээнд нөхөн төлбөр авахтай холбоотой мэдээлэл, дэмжлэг үзүүлдэг.
Мөн сэтгэцийн өвчний улмаас түр хугацаанд ажлаасаа чөлөө авсан хүмүүст ажилдаа эргэн орох (復職支援)-од нь дэмжлэг үзүүлдэг. Үүнд эмчилгээний явцад нь хяналт тавих; ажилдаа аажмаар эргэн орох төлөвлөгөө боловсруулах; ажил олгогчтой уялдуулах; дахин өвчлөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулах зэрэг үйл ажиллагаа орно. 

Ажиллагчдын сэтгэцийн эрүүл мэндийн төв: 
“Ажил эрхлэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн төв” (勤労者メンタルヘルスセンター) нь JOHAS-ийн үйл ажиллагааны хүрээнд ажиллагчдын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, сэтгэлзүйн асуудлаас урьдчилан сэргийлэх, эмчилгээ болон ажилдаа эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага юм. Тус төв нь ажлын стресс, сэтгэл гутрал, түгшүүр, дасан зохицох эмгэг, гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD) зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай иргэдэд мэргэжлийн зөвлөгөө, сэтгэл зүйн үнэлгээ, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад холбон зуучилдаг.
Мөн сэтгэцийн эмгэгийн улмаас ажлаасаа түр хугацаагаар чөлөө авсан ажилтныг ажилдаа аажмаар эргэн ороход нь дэмжлэг үзүүлж, эмч, ажил олгогч болон ажилтны хоорондын уялдаа холбоог хангахад тусалдаг. Үүнээс гадна ажиллагчид, тэдний гэр бүлийн гишүүд болон байгууллагуудад зориулсан сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол, сургалт, зөвлөгөө зохион байгуулснаар ажлын байрны стрессийг бууруулах, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, сэтгэлзүйн асуудлаас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
https://www.johas.go.jp/
Дээрх байгууллагад Японд ажиллаж буй гадаадын иргэд; байнгын болон гэрээт ажилтан; ажилгүй болсон боловч ажлын стрессээс үүдэлтэй сэтгэцийн асуудалтай хүмүүс; жижиг, дунд аж ахуйн нэгжийн ажилтнууд болон ажил олгогчид хандаж болно. Сэтгэцийн эрүүл мэндийн төвүүдэд сэтгэл зүйн үнэлгээ; мэргэжлийн сэтгэл засал; эмчийн үзлэгт холбох; гэр бүл болон ажил олгогчид зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлдэг.
JOHAS нь өөрөө сэтгэцийн эмнэлэг биш боловч сэтгэлзүйн асуудалтай хүмүүсийг зөв байгууллага, эмнэлэг, мэргэжилтэнтэй холбох, ажлын байртай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр Японд хамгийн чухал байгууллагын нэг юм. Хэрэв та Японд амьдарч байгаа бол өөрийн муж (Токио, Канагава, Сайтама гэх мэт)-ын JOHAS-ийн харьяа “Хөдөлмөрийн эрүүл мэндийн нэгдсэн дэмжлэг үзүүлэх төв” аль эсвэл “Ажил эрхлэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн төв” байгууллагад хандаж болно. Дээрх байгууллагаас монгол хэл дээр доорх гарын авлага бэлтгэн гаргажээ. Үүнд: 
Сэтгэцийн эрүүл мэндийн талаар:
https://www.mhlw.go.jp/
Гамшигт нэрвэгдсэн үед сэтгэлзүйн тусламж үзүүлэх гарын авлага:
https://www.johas.go.jp/
⑥    Эмнэлэгт үзүүлэх: 
Эмнэлэгт үзүүлэхэд дараахь эрүүл мэндийн байгууллагад хандаж болно. Үүнд:   
Орон нутгийн эрүүл мэндийн төв (保健センター):
•    Сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө авах эмнэлэг танилцуулах
Хүүхэд залуучууд:
•    Сургуулийн сэтгэл зүйчтэй уулзах
•    18-аас доош насных бол “Хүүхдийн зөвлөгөөний төв”, оюутан бол “Их сургуулийн зөвлөгөөний төв”-д хандах
Ажлын байр:
•    Хүний нөөцийн хэлтэс болон үйлдвэрийн эмч (産業医)-ид хандах
•    EAP – Ажилтны дэмжлэгийн хөтөлбөрт хамрагдах