ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО
2026-06-27
Япон Улсын иргэний эрх зүйн тогтолцоо нь Монгол Улстай нэгэн адил континенталь буюу “civil law” системд суурилж, кодчилсон хууль илүүтэй давамгайлсан, нарийн бүтэц бүхий эрх зүйн орчин юм. Энэхүү тогтолцооны гол үндэс нь “Иргэний хууль” /Civil Code of Japan/ байдаг бөгөөд хувь хүний өмч, гэрээний эрх чөлөө, гэр бүлийн харилцаа, хохирол барагдуулах зэрэг иргэний харилцааг дэлгэрэнгүй зохицуулж өгдөг. Маргаан шийдвэрлэх ажиллагааг “Иргэний маргааныг шийдвэрлэх тухай хууль” /Code of Civil Procedure of Japan/-иар зохицуулж, шүүхийн шатлалтай, нотлох баримтад суурилж, өндөр сахилга баттай процессын дагуу хэрэгжүүлдэг. Түүнчлэн шүүхийн ачааллыг бууруулах, маргааныг илүү хурдтай шийдвэрлэх үүднээс “эвлэрүүлэн зуучлал” /Alternative Dispute Resolution/ тогтолцоонд өндөр ач холбогдол өгдөг.
Ийнхүү Японы эрх зүйн орчин нь боловсронгуй, тогтвортой мэт санагдах боловч хууль, журам нь хэтэрхий нарийн, нотлох үүрэг нь хатуу чанга байдаг тул гадаад иргэдийн хувьд нарийн ойлгоход хүндрэл учирдаг. Иймд Японд оршин суугаа болон зорчиж буй Монгол Улсын иргэдийн хувьд гэрээ хэлцэл байгуулахдаа заавал бичгээр баталгаажуулж байх, эрх үүргээ тодорхой ойлгосон байх, маргаан үүссэн тохиолдолд нотлох баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлэх зэрэг нь онцгой чухал юм.
Мөн хөдөлмөрийн гэрээ, түрээсийн харилцаа, өр төлбөр, ослын хохирол зэрэг иргэний маргаан үүсэх үед Японы эрх зүйн шаардлагыг сайтар мэдээгүйгээс болж хүсээгүй эрсдэл үүсэх магадлал бий тул эрх зүйн мэдлэгээ сайжруулах, шаардлагатай тохиолдолд зуучлал болон хууль зүйн туслалцааг өргөнөөр ашиглах нь чухал юм. Түүнчлэн маргаан үүсвэл шууд шүүхэд хандахаасаа өмнө эвлэрүүлэн зуучлал зэрэг аргыг ашиглах нь илүү хурдан, зардал багатай шийдэл байж болохыг анхаарах хэрэгтэй.
Оршил:
Japan Улсын иргэний эрх зүйн тогтолцоо нь континенталь буюу “civil law” системд хамаарах бөгөөд Герман, Францын эрх зүйн уламжлалын нөлөөг авсан байдаг. Тус улсын орчин үеийн иргэний эрх зүйн үндэс нь Мэйжи-гийн хөрөнгөтний хувьсгалын /Meiji Restoration/ дараа эхэлсэн шинэчлэлийн бодлогын үеэр тавигдаж, Япон Улс нь феодалын тогтолцооноос орчин үеийн төвлөрсөн төрт тогтолцоо руу шилжиж, барууны эрх зүйн тогтолцоог нэвтрүүлэх шаардлага бий болжээ. Энэ үед эхлээд Францын хуульч Gustave Emile Boissonade-ийн оролцоотойгоор Франц маягийн иргэний хууль боловсруулах оролдого эхэлсэн боловч Японы уламжлалт нийгмийн бүтэц, гэр бүлийн тогтолцоонд бүрэн нийцэж чадаагүй тул эцэст нь Германы эрх зүйн загварыг хуулбарлаж, иргэний хуулиа боловсруулжээ. Ийнхүү 1896–1898 онд анхны Civil Code of Japan хүчин төгөлдөр болж, Японы иргэний эрх зүйн үндсэн суурь нь болж өгсөн юм.
Японы Иргэний хууль нь ерөнхий анги, эд хөрөнгийн эрх, өр төлбөр, гэр бүлийн эрх зүй, өв залгамжлал гэсэн үндсэн 5 хэсгээс бүрддэг. Энэхүү хууль нь хувь хүний өмчийн эрхийг хамгаалах, гэрээний эрх чөлөөг хангах, иргэдийн эрх тэгш байдлыг баталгаажуулах гэсэн үндсэн зорилгод үйлчилдэг. Дэлхийн II дайны дараах АНУ-ын захиргаан дор Японы иргэний хуульд томоохон шинэчлэл хийгдэж, өмнөх “эцгийн эрхт ёс ноёлсон гэр бүлийн тогтолцоо”-г халж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдлыг хуульчлан баталгаажуулсан нь орчин үеийниргэний ардчилсан эрх зүйн тогтолцоо бүрдэхэд чухал нөлөө үзүүлжээ.
Японы иргэний эрх зүйн үндсэн зарчмууд гэвэл:
• Хувийн автономит эрхийн зарчим (私的自治の原則): Хувийн эрх зүйн харилцаа нь хувь хүний өөрийн хүсэл зоригт үндэслэн үүсч, бүрдэнэ.
• Гэрээний эрх чөлөөний зарчим (契約自由の原則): Хэнтэй, ямар агуулгаар гэрээ байгуулахыг хувь хүн өөрөө чөлөөтэй шийдэх эрхтэй.
• Буруутай этгээд хариуцлага хүлээх зарчим (過失責任の原則): Бусдад хохирол учруулсан тохиолдолд тухайн этгээдэд буруутай үйлдэл буюу хайхрамжгүй байдал байсан бол нөхөн төлбөрийн хариуцлага хүлээнэ.
• Хувийн өмчийн эрхийг хүндэтгэх зарчим (私有財産制の尊重): Хувь хүний өмчлөх эрх болон эд хөрөнгийн эрх хуулиар хамгаалагдан баталгааждаг.
Иргэний эрх зүй нь хувь хүн болон хуулийн этгээдүүдийн өдөр тутмын амьдрал, эдийн засгийн харилцаа, арилжаа хэлцлийг зохицуулдаг эрх зүйн салбарын тухай нийтлэг ойлголт юм. Үүнд Иргэний хууль, Худалдааны хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хамгаалалтын тухай хууль, мөн дампууралтай холбоотой хуулиуд (жишээлбэл Дампуурлын тухай хууль) багтдаг. Иргэний эрх зүй нь нэг талаас бодит эрх, үүргийг тогтоодог материаллаг эрх зүй (Иргэний хууль, Худалдааны хууль), нөгөө талаас тэдгээр эрхийг хэрэгжүүлэх ажиллагааг зохицуулдаг процессын эрх зүй (Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шийдвэр гүйцэтгэх тухай хууль) гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагддаг.
Иргэний эрх зүйн орчин:
Хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийн өдөр тутмын амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэгддэг гол хуулиуд гэвэл:
① Иргэний хууль (Civil Code民法 суурь хууль): Иргэний эрх зүйн үндсэн хууль бөгөөд хүний эрх зүйн чадвар, өмчийн эрх, өр төлбөр, гэрээ, өв залгамжлал зэрэг харилцааг зохицуулна.
Civil Code (Part I, Part II and Part III) 民法(第一編第二編第三編)https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/4848
Civil Code (Part IV and Part V) 民法(第四編第五編) https://laws.e-gov.go.jp/law/129AC0000000089
② Худалдааны хууль (Commercial Code商法) : Энэ нь арилжаа, худалдааны харилцаанд мөрдөх тусгай дүрэм, журам, зохицуулалт юм.
https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/4293
③ Компанийн тухай хууль (Companies Act会社法): Компани байгуулах, удирдах, үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулдаг.
Companies Act (Part I, Part II, Part III and Part IV) https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/3206
Companies Act (Part V, Part VI, Part VII and Part VIII) https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/4482
Иргэний маргааныг шийдвэрлэх болон шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажиллагааг дараах хуулиуд зохицуулдаг.
④ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (Code of Civil Procedure民事訴訟法): Энэ нь шүүхээр маргаан шийдвэрлэх ажиллагааны журам юм.
Code of Civil Procedure (Tentative translation) https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/4421
⑤ Иргэний шийдвэр гүйцэтгэх тухай хууль (Civil Execution Act民事執行法): Шүүхийн шийдвэрийг албадан хэрэгжүүлэх үйл ажиллагааг журамладаг.
https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/70
⑥ Иргэнийг хамгаалах тухай хууль (Civil Provisional Remedies Act民事保全法): Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хөрөнгө хамгаалах арга хэмжээ авах (түр битүүмжлэх, түр хориг тавих гэх мэт) үйл ажиллагааг зохицуулдаг.
https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/3928
⑦ Дампуурлын тухай хууль, Иргэний дахин сэргээх тухай хууль, Компанийн өөрчлөн байгуулалтын тухай хууль: Эдгээр хуулиуд нь өрийн зохицуулалт болон дампуурлын үйл ажиллагаатай холбоотой.
Bankruptcy Act 破産法 https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/4303
Civil Rehabilitation Act 民事再生法 https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/4425
Corporate Reorganization Act 会社更生法 https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/4422
⑧ Шүүхийн бус ажиллагааны тухай хууль (Non-Contentious Case Procedures Act 非訟事件手続法): Энэ хуулиар шүүхийн хяналтын шинжтэй шийдвэр гаргах ажиллагааг журамладаг.
Non-Contentious Case Procedures Act 非訟事件手続法https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/4047
⑨ Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хүний эрх зүйн байдлын маргааны тухай хууль: Эдгээр хуульд гэрлэлт цуцлалт, өв залгамжлал, хүүхдийн асран хамгаалах эрх зэрэг гэр бүлийн болон статусын маргааныг гэр бүлийн шүүх хэрхэн шийдвэрлэх тухай зааж өгсөн..
Domestic Relations Case Procedure Act 家事事件手続法 https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/4512
Personal Status Litigation Act 人事訴訟法 https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/4178
⑩ Хөдөлмөрийн арбитрын тухай хууль (Labor Tribunal Act労働審判法): Хөдөлмөрийн маргааныг шуурхай шийдвэрлэх асуудлыг журамласан.
Labor Tribunal Act 労働審判法 https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/2630
⑪ Арбитрын тухай хууль (仲裁法): Шүүхээс гадуур маргааныг шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулдаг.
Arbitration Act 仲裁法 https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/4440
Бусад тусгай болон холбогдох хуулиуд:
⑫ Хэрэглэгчийн гэрээний тухай хууль, Хэрэглэгчийн хохирол барагдуулах тухай хууль: Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилготой.
Consumer Contract Act 消費者契約法 https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/108
Enforcement Regulation of the Consumer Contract Act 消費者契約法施行規則 https://www.japaneselawtranslation.go.jp/en/laws/view/3896
Act on Special Measures Concerning Civil Court Proceedings for the Collective Redress for Property Damage Incurred by Consumers 消費者の財産的被害の集団的な回復のための民事の裁判手続の特例に関する法律 https://www.japaneselawtranslation.go.jp/en/laws/view/2727
⑬ Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хууль, Хөдлөх хөрөнгө ба авлагын шилжүүлгийн тусгай хууль: Өмчлөх эрх шилжихтэй холбогдон үүсэх харилцаа, шаардлагуудыг зохицуулдаг.
Real Property Registration Act 不動産登記法 https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/2016
Act on General Rules for Application of Laws 法の適用に関する通則法 https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/3783
Act on Special Provisions for the Civil Code Concerning the Perfection Requirements for the Assignment of Movables and Claims 動産及び債権の譲渡の対抗要件に関する民法の特例等に関する法律https://www.japaneselawtranslation.go.jp/en/laws/view/3464
⑭ Бүтээгдэхүүний хариуцлагын тухай хууль (PL хууль): Бүтээгдэхүүний гэмтлээс болж үүдэн гарсан хохирлын нөхөн төлбөрийг зохицуулдаг.
Product Liability Act製造物責任法 https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/3590
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх
Иргэний маргааныг шүүх дээр хянан шийдвэрлэх ажиллагааг “Иргэний хэргийн хянан шийдвэрлэх тухай хууль” /Code of Civil Procedure of Japan/ зохицуулдаг бөгөөд энэхүү хууль нь шүүхэд нэхэмжлэл гаргах, нотлох баримт бүрдүүлэх, шүүх хурал явуулах, давж заалдах болон шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл явцыг тодорхойлдог.
Японы иргэний хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь талууд эрх тэгш байх, шүүх хурал нээлттэй явагдах, нэхэмжлэл гаргасан этгээд өөрийн шаардлагыг нотлох үүрэгтэй байх зэрэг үндсэн зарчим дээр тулгуурладаг. Иргэний хэргийг шат шатны шүүхээр оруулж шийдвэрлэх бөгөөд жижиг хэмжээний маргааныг Хялбаршуулсан шүүх /Summary Court, 簡易裁判所/ , иргэний хэргийг Анхан шатны шүүх /District Court 地方裁判所/, давж заалдах шатны хэргийг Дүүргийн шүүх /High Court/ тус тус шийдвэрлэдэг бол эцсийн хяналтыг Дээд шүүх /Supreme Court of Japan/ хэрэгжүүлдэг.
Code of Civil Procedure民事訴訟法 https://www.japaneselawtranslation.go.jp/en/laws/view/2834
Япон Улсад гэрээний маргаан, өр төлбөр, түрээс, хөдөлмөрийн маргаан, өв залгамжлал, гэр бүлийн асуудал зэрэг олон төрлийн иргэний хэрэг түгээмэл гардаг бөгөөд эдгээрийг зөвхөн шүүхээр бус, мөн эвлэрүүлэн зуучлах аргаар шийдвэрлэхийг өргөн дэмждэг. Энэ нь Alternative Dispute Resolution тогтолцооны нэг хэсэг бөгөөд маргааныг хурдан хугацаанд, бага зардлаар шийдвэрлэх давуу талтай байдаг. Эвлэрүүлэн зуучлах аргаар маргаан шийдвэрлэхийг өргөн ашигладаг тогтолцоог Alternative Dispute Resolution (ADR) гэж нэрлэдэг бөгөөд энэ нь шүүхийн уламжлалт ажиллагаанаас гадуур маргааныг шийдвэрлэх доорх 3 хэлбэрийг хамарсан өргөн ойлголт юм.
■ Эвлэрүүлэн зуучлал (Mediation) нь маргаан шийдвэрлэх ADR-ийн хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд энэ үед гуравдагч этгээд болох зуучлагч талуудын хооронд хэлэлцээр өрнүүлэхэд тусалдаг боловч өөрөө ямар нэгэн шийдвэр гаргах эрхгүй, харин зөвхөн харилцааг хөнгөвчилж, талуудыг харилцан тохиролцоонд хүргэхэд чиглэдэг.
■ Арбитр (Arbitration) нь талууд маргаанаа гуравдагч этгээд болох арбитрт шилжүүлдэг бөгөөд арбитр нь шүүхийн шийдвэртэй адил заавал биелэгдэх эрх зүйн хүчтэй шийдвэр гаргадаг онцлогтой.
■ Тохиролцоо (Negotiation) нь гуравдагч этгээдийн оролцоогүйгээр талууд өөрсдөө шууд хэлэлцэж, харилцан тохиролцоонд хүрдэг хамгийн энгийн хэлбэр юм.
ADR-ийн зорилго нь маргааныг илүү хурдан хугацаанд, бага зардлаар, талуудын харилцааг аль болох хадгалсан байдлаар шийдвэрлэхэд оршдог. Ялангуяа эвлэрүүлэн зуучлалын үед гуравдагч этгээд талуудыг тохиролцоонд хүргэхэд тусалдаг боловч өөрөө шийдвэр гаргахгүй, харин арбитрын үед гуравдагч этгээд нь заавал биелэгдэх шийдвэр гаргадаг.
Японы Japan-д ADR тогтолцоо нь шүүхийн тогтолцоог дэмжих чухал механизм болж хөгжсөн бөгөөд гэр бүлийн маргаан, хөдөлмөрийн маргаан, хэрэглэгчийн маргаан зэрэг олон төрлийн хэрэгт өргөн хэрэглэгддэг. Тухайлбал, Family Court of Japan нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж, олон маргааныг шүүхийн шийдвэрт хүргэлгүйгээр шийдвэрлэхийг дэмждэг. Иймээс ADR нь маргааныг илүү уян хатан, үр ашигтай, харилцааг эвдэлгүй шийдвэрлэх орчин үеийн эрх зүйн чухал хэрэгсэл гэж үздэг.
Act on Promotion of Use of Alternative Dispute Resolution 裁判外紛争解決手続の利用の促進に関する法律 https://www.japaneselawtranslation.go.jp/en/laws/view/3774
Өнөө үед Японы иргэний эрх зүйн орчин нь цахим гэрээ, хиймэл оюун ухаан, өгөгдөл хамгаалал, олон улсын гэр бүл, гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлт зэрэг шинэ асуудлуудтай уялдан улам хөгжиж, шүүхийн ажиллагаа цахимжих чиглэлээр шинэчлэл явагдаж байна.
Иргэний хэргийн нэхэмжлэл гаргах болон шийдвэр гаргах процедур:
1. Урьдчилсан зөвлөгөө, нотлох баримт цуглуулах
Иргэний хэрэг үүсгэхээс өмнө нэхэмжлэгч:
• гэрээ,
• мөнгөн шилжүүлгийн баримт,
• мессеж,
• и-мэйл,
• гэрчийн мэдүүлэг,
• зураг, бичлэг
зэрэг нотлох баримтуудаа бүрдүүлдэг. Японы иргэний хэрэгт “Нэхэмжилсэн тал өөрөө нотлох үүрэгтэй” гэдэг зарчим үйлчилдэг. Иймээс нотлох баримтгүй нэхэмжлэл нь амжилтгүй болох магадлал нь өндөр байдаг.
2. Харьяалах шүүхийг тогтоох
Хэргийн төрөл, мөнгөн дүнгээс хамаарч шүүхээ сонгоно. Бага хэмжээний үнийн дүнтэй маргаан бол Хялбаршуулсан шүүх, иргэний хэрэг үүсгэхээр бол Дүүргийн шүүхэд хандана. Зарчмын хувьд “хариуцагчийн оршин суугаа газар”, “гэрээ биелүүлэх газар”, “маргаан үүссэн газар” нь шүүхийн харьяаллыг тодорхойлоход ашиглагдана.
3. Нэхэмжлэл гаргах (訴状提出)
Нэхэмжлэгч нь шүүхэд “нэхэмжлэлийн өргөдөл” /訴状/, “нотлох баримт”, хавсралт материалыг гаргаж өгнө. Нэхэмжлэлд :
• талуудын мэдээлэл,
• шаардлага,
• хохирлын хэмжээ,
• хууль зүйн үндэслэл,
• нотлох баримтын жагсаалт
зэргийг тусгаж, улсын тэмдэгтийн хураамж, шуудангийн зардал зэргийг төлсөн байх шаардлагатай.
4. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авах
Шүүх нэхэмжлэлийг шалгаж шаардлага хангаж байна гэж үзвэл хэрэг үүсгэнэ. Бүрдүүлэлт дутуу гэж үзвэл засварлуулж, харьяалалгүй бол буцаах шийдвэр гаргаж болно. Хэрэг үүссэний дараа нэхэмжлэлийг хариуцагчид албан ёсоор хүргүүлдэг.
5. Хариуцагчийн зүгээс өгөх тайлбар (答弁書)
Хариуцагч нь нэхэмжлэлийг “хүлээн зөвшөөрөх”, “татгалзах”, “хэсэгчлэн зөвшөөрөх” байдлын аль нэгээр хариу тайлбар (答弁書) гаргаж өгнө.
6. Шүүхийн бэлтгэл ажиллагаа
Шүүхээс талуудын байр суурийг тодруулах, нотлох баримт шалгах, маргааны хүрээг тогтоох зорилгоор бэлтгэл хурал хийдэг. Энэ үе шатанд ч бичгээр тайлбар гаргах, нотлох баримт нэмэх, өмгөөлөгч оролцуулах боломжтой.
7. Эвлэрүүлэн зуучлах оролдлого
Японы шүүх нь маргалдагч этгээдүүд хоорондоо эвлэрэлэх, харилцан тохиролцоо хийхийг илүүтэйд үздэг. Энэ нь Alternative Dispute Resolution зарчим баримталдагтай холбоотой. Хэрэв талууд хоорондоо тохиролцвол “эвлэрлийн акт” үйлдэж хэргийг дуусгавар болгодог.
8. Шүүх хурал ба нотлох ажиллагаа
Хэрэв эвлэрэх боломжгүй гэж талууд үзвэл шүүх хурал болж, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтын шинжилгээ хийгдэнэ. Талууд “асуулт асуух”, “тайлбар өгөх”, “баримт гаргах” эрхтэй.
9. Шүүхийн шийдвэр (判決)
Шүүх нь “нэхэмжлэлийг бүхэлд нь хангах”, “хэсэгчлэн хангах”, “хэрэгсэхгүй болгох” гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргана. Шийдвэрт “төлбөр төлөх”, “гэрээ биелүүлэх”, “хохирол барагдуулах” зэрэг үүрэг тусгагдаж болдог.
10. Давж заалдах
Шүүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрвөл дараагийн шатны шүүхэд давж заалдах, онцгой тохиолдолд Дээд шүүхэд хандах боломжтой.
11. Шийдвэр гүйцэтгэх
Шүүхээс гаргасан шийдвэрийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол “дансыг нь битүүмжлэх”, “цалин орлогыг нь хураах”, “хөрөнгө албадан худалдах” зэрэг ажиллагааг “Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль” /民事執行法/-ийн дагуу хэрэгжүүлдэг.
Анхаарах зүйлс:
Иргэний хэрэг шийдвэрлүүлэхэд доорх зүйлсэд анхаарах хэрэгтэй. Үүнд:
• Бичгээр гаргаж өгөх нотлох баримт маш чухал,
• Хууль зүйн хэл найруулга их нарийн байдаг тул орчуулгын чанарт анхаарах,
• Хэрэг шийдэх хугацаа сунжирч удаан үргэлжилж болох,
• Өмгөөлөгч авах нь түгээмэл байдаг,
• Эвлэрлээр асуудлыг шийдэхийг шүүхээс дэмждэг
Гадаад иргэдийн хувьд оршин суух хаяг нь тодорхой байх, өөрөө Японд оршин суудаггүй бол өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, хэлний асуудлыг шийдвэрлэх зэрэг нэмэлт асуудлаа шийдэх шаардлагатай.