АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЗУРАГ

2026-06-27


ГАДААД УЛСАД АЯЛАХ ЗӨВЛӨМЖИЙН ГАЗРЫН ЗУРАГ

           Гадаад Улсад аялахын тулд зорчих газрынхаа аюулгүй байдал, эрүүл мэнд, гэмт хэрэг, террорист үйл ажиллагаа, байгалийн гамшиг зэрэг учирч болзошгүй эрсдлийг урьдчилан мэдэх нь маш чухал тул Япон Улс нь иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс улс орон, бүс нутгийн аялалын аюулгүй байдлын газрын зураг болон аюулгүй байдлын мэдээллийг эрхлэн гаргаж, цаг тухайд нь тогтмол шинэчилж байдаг байна. 

          Гадаад Улсад зорчиход улс орон, бүс нутаг бүрт эрсдэлийн төвшин өөр өөр байдаг тул бодит мэдээлэлд тулгуурлан аяллын төлөвлөгөө гаргах нь аюулгүй зорчих, болзошгүй эрсдлээс сэргийлэх үндэс болдог. Япон Улсын Гадаад хэргийн яам нь “Гадаад дахь аюулгүй байдлын мэдээлэл” нэртэй мэдээллийн тогтолцоо бий болгож, аюулын эрсдлийн түвшинг өнгөөр ялгасан “газрын зураг” үйлдэж, “Аюулгүй байдлын дэлгэрэнгүй тайлбар мэдээ”-н дэлхийн улс орнууд, бүс нутаг бүрээр гаргаж,  аюулгүй байдлын мэдээллийг түгээдэг байна. Энэхүү мэдээлэл нь аялал жуулчлал, бизнесийн зорилгоор гадаадад зорчиж буй япон иргэдэд зориулсан “аюулгүй байдлын зөвлөмж”, “гарын авлага” болдог. 

Гадаад хэргийн яамны аюулгүй байдлын газрын зураг:
https://www.anzen.mofa.go.jp

Улс, бүс нутаг бүрээр гаргасан дэлгэрэнгүй мэдээлэл:
https://www.anzen.mofa.go.jp

Уг газрын зураг болон мэдээллийн онцлогийг авч үзвэл:

1. Улс, бүс нутгийн аялалын аюулгүй байдлын газрын зураг. Энэхүү газрын зураг дээрээс улс, бүс нутаг тус бүрээр аяллын аюулгүй байдал, эрсдлийг харах боломжтой. Үндсэн онцлог нь:

  • Өнгөөр ялгасан: Улс, бүс нутгийн эрсдлийг өнгөөр ялгаж харуулсан.
  • Үнэлгээний түвшин: Аюул эрсдлийн түвшинг 1–4 дүгээр түвшинд ангилсан:

Түвшин 1 : Анхааралтай байх зөвлөмж / Level 1, Exercise caution/

  • Шар өнгөтэй, Сайтар анхаарах шаардлагатай.

Түвшин 2: Аялал хийх зайлшгүй шаардлагын бодож үзэх зөвлөмж /Level 2, Avoid Non-essential Travel/ 

  • Улбар шар өнгөтэй. Шаардлагагүй, яаралтгүй бол аялахаа зогсоох. / Гэмт хэрэг, осол, террорист аллага зэрэг эрсдэл үүсэхээс болгоомжлох/ 

Түвшин 3: Аялалыг зогсоох зөвлөмж / Level 3, Avoid All Travel/ 

  • Эрсдэл өндөрссөн тул аялалыг зүсоохыг зөвлөж байна.

Түвшин 4: Нүүн шилжих зөвлөмж /Level 4, Evacuate and Avoid All Travel/

  • Аялалаа зогсоож, тухайн бүс нутгаас нүүн шилжихийг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл: Газрын зураг дээрээс аль нэгэн улс орныг сонгон дарвал  гэмт хэрэг, терроризм, зэвсэгт мөргөлдөөн, халдварт өвчний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олж үзэх боломжтой.

Мэдээлэл шинэчлэлт: Нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт газрын зураг болон мэдээлэлд өөрчлөлт оруулдаг.  Байгалийн гамшиг, улс төрийн тогтворгүй байдал, халдварт өвчин гэх мэт онцгой байдлын үед өөрчлөлтүүдийг тухай бүрт нь тусгадаг.

2.Холбогдох аюулгүй байдлын мэдээлэл

Газрын зурагтай холбоотой мэдээлэл нь зөвхөн өнгө, түвшингээр илэрхийлэгдээд зогсохгүй үгээр илүү тодорхойгоор аюулын дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тухайн иргэн ямар арга хэмжээ авах шаардлагатай болохыг тайлбарладаг. Мэдээллийн хэлбэр нь:

Эрсдлийн мэдээлэл

  • Гэмт хэрэг, улс төрийн тогтворгүй байдал: Гэмт хэрэг, зэвсэгт мөргөлдөөн, террорист үйл ажиллагааны талаарх мэдээлэл
  • Аяллын зөвлөмж: Аяллын явцад баримтлах дүрэм, анхаарах зүйлс

Халдварт өвчний мэдээлэл:

  • Халдварын тархалт, урьдчилан сэргийлэх вакцин, эрсдэлээс хамгаалах арга барилын тухай дэлгэрэнгүй зөвлөмж
  • Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (WHO) болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлэлтэй линкэлж, уялдуулсан байдаг.

Байгалийн гамшгийн мэдээлэл:

  • Гамшиг, аюултай цаг агаар (галт уул дэлбэрэх, газар хөдлөх, үер болох г.м)
  • Орон нутгийн Засгийн газрын сэрэмжлүүлэг, нүүлгэн шилжүүлэх мэдээлэл

Террор, хулгай, гэмт хэрэг:

  • Тодорхой бүс нутагт үүсч буй аюул, үүрэг, тодорхой цаг үед анхаарах зөвлөмж

Явцын зөвлөмж:
Эрсдлийн түвшинд тохируулсан тодорхой алхам, аюулгүй байдлын зөвлөмж:

  • Оршин суугаа газар, буудлаас гаралгүй анхааралтай байх
  • Шөнө гудамжинд гарахгүй байх, аюултай зам, сэжиг бүхий тээврийн хэрэгслээс зайлсхийх
  • Яаралтай холбоо барих мэдээлэл (гадны дипломат төлөөлөгч, цагдаа, эмнэлэг)

Спот /Халуун цэгийн/ мэдээлэл

  • Гэнэт үүссэн халуун цэгийн нөхцөл байдал (осол, мөргөлдөөн, жагсаал, байгалийн гамшиг)
  • Газрын зурагнаас тусдаа “шинэ мэдээлэл” хэлбэрээр байнга шинэчлэгдэнэ

3. Удирдлага ба зохион байгуулалт

•    Удирдлага: Гадаад хэргийн яам (MOFA) хариуцан мэдээлэл гаргаж, түүнийгээ шинэчилж байдаг.
•    Зорилго: Гадаадад аялах гэж буй иргэд аюулгүй байдлаа хангах мэдээлэл олж авахад нь туслах.

4. Ашиглах арга

  1. Аяллаас өмнө шалгах
    • Зорчих улсынхаа эрсдлийн түвшинг газрын зургаас олж харах
    • Түвшин өндөр бол гэмт хэрэг, терроризм, зэвсэгт мөргөлдөөн, халдварт өвчин зэрэг тодорхой эрсдлийн мэдээллийг шалгах
  2. Аялалын төлөвлөгөөндөө тусгал болгох
    • Эрсдэл өндөр бүс нутгууд (түвшин 3 болон түүнээс дээш) бол аялалаа хойшлуулах, зогсоох аль эсвэл өөр маршрут сонгох
    • Оршин суугаа газар, хугацаа, үйл ажиллагааны хүрээнд нийцүүлэн аюулгүй байдлаа хангах
  3. Шинэчилсэн мэдээллийг байнга шалгаж байх
    • Газрын зураг төдийгүй халуун цэгийн зэрэг онцлох мэдээг шалгах
    • Аяллаар явахаасаа өмнө болон аяллын хугацаанд мэдээллийг тогтмол шалгаж, нөхцөл байдалдаа тохируулан зохих арга хэмжээг авах