ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ БУЙ ГАДААДЫН “ТУСГАЙ УР ЧАДВАРТАЙ АЖИЛТАН” АЖЛААС ГАРАХ ТОХИОЛДОЛ ДАХЬ ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ
2026-08-07

Япон Улсын Хилийн хяналт шалгалт, гадаадын харьяатын зөвшөөрлийн тухай хуулиар гадаадын Тусгай ур чадвартай ажилтан ангилалд ажиллаж буй гадаад иргэдийн асуудлыг зохицуулж байна.
Тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсгийн 6 дахь заалтад “Оршин суух эрхийг хүчингүй болгох”-аар заасан. Хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух визтэй (Тусгай ур чадвартай ажилтанд хамаарна) иргэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 сараас дээш хугацаагаар үндсэн үйл ажиллагаагаа хийгээгүй буюу Тусгай ур чадвартай ажилтны ажлын байрандаа ажиллаагүй тохиолдолд Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газрын дарга оршин суух визийг хүчингүй болгоно гэж заасан. Хүндэтгэн үзэх шалтгаанаа тодорхойлж чадвал, визийг сунгах боломжтой, хүндэтгэн үзэх шалтгаанд дараах хамаарна. Үүнд:
- Ажлаас гарсны дараа өөр ажилд зуучлах компаниар дамжуулан ажилд орох идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа, ажил хайх үйл ажиллагаа нь нотлох баримтаар нотлогдсон тохиолдолд Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар үүнийг “Хүндэтгэн үзэх шалтгаан” мөн гэж үзэн, визийг хүчингүй болгохоос татгалздаг.
Мөн ажилтан ажлаас гарах үедээ Хилийн хяналт шалгалтын болон гадаадын харьяатын зөвшөөрлийн тухай хуулийн 19-р зүйлийн 16-дахь заалтын дагуу энэ тухайгаа Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газарт мэдэгдэх үүрэгтэй байдаг.
- Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон буюу ажлаас гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ажилтан Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газарт биечлэн, эсхүл цахим системээр дамжуулан “Гэрээ дуусгавар болсон тухай мэдэгдэл”-ийг гаргаж өгөх үүрэгтэй. Мэдэгдэл гаргаагүй тохиолдолд торгууль ногдуулах, цаашид оршин суух визийг сунгах, өөрчлөх зэрэгт сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэлтэй байдаг.