ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙГАА ГАДААД ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

2026-08-10


Өвчин, гэмтэл бэртлээс гадна ажил болон өдөр тутмын амьдралд тохиолдох асуудал, хэлний бэрхшээлээс үүдэлтэй сэтгэл түгших зэрэг "Хэн нэгэнтэй ярилцах, зөвлөгөө авах учраа олохгүй байх" тохиолдол гадаад ажилтан төдийгүй, аж ахуйн нэгжүүдийн хувьд ч байдаг. Тусгай чадвартай ажилтан (Tokutei Ginou) визээр ажиллаж буй гадаад иргэдийн хувьд ч энэ асуудал цөөнгүй гардаг.

Үүнд гадаад иргэдэд зориулсан эрүүл мэнд, эмнэлгийн байгууллага хайж олох, утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх болон өдөр тутмын амьдралд нь дэмжлэгэ үзүүлэх байгууллагуудад дараах орно.

Ангилал Нэршил · Линк/Холбоос Агуулга
Эмнэлгийн байгууллага хайх

Гадаад өвчтөн хүлээн авах эмнэлгийн байгууллагын жагсаалт

(Эх сурвалж:
Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам)

→ Хайлтын линк

https://www.mhlw.go.jp/content/10800000/001716587.xlsx

Гадаад иргэдэд үйлчлэх боломжтой эмнэлгийн байгууллагыг префектур (аймаг, хот)-оор нь хайх боломжтой. Ороод орчуулга хийх боломжтой эсэх, эмчилгээний чиглэл зэргийг шалгаж болно.

Японд аялах гадаад иргэд эрүүл мэндийн асуудлаар зөвлөгөө авахад мөн энэ жагсаалтаар үйлчилгээ авч болно.

Япон, Англи, Хятад, Солонгос хэл дээр мэдээлэл өгнө.

Эмнэлгийн байгууллагууд
(Магадлан итгэмжлэгдсэн байгууллага)

Гадаад өвчтөн хүлээн авах магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн байгууллагын систем (JMIP)

→ JMIP албан ёсны сайтын линк

https://jmip.jme.or.jp/index.php?l=eng
Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамнаас тус системийг боловсруулж, "Японы эрүүл мэндийн боловсролыг дэмжих сан"-аас магадлан итгэмжлэлийг олгодог. Олон хэл дээр зөвлөгөө өгөх, үйлчлэх, орчин үеийн эмнэлгийн байгууллагуудыг орон даяар хайж олох боломжыг бүрдүүлдэг.
Утсаар зөвлөгөө өгөх цонх
(Яаралтай тусламж)
Яаралтай тусламж, аюулгүй байдлын төв

1 дугаарыг дарж, түргэн тусламжийн машин дуудах шаардлагатай эсэхдээ эргэлзэж буй үеийн зөвлөгөө авах

2 дугаарыг дарахад сувилагч, эмч нар 24 цагаар 365 хоног зөвлөгөө өгнө.

Утас: #7119 (япон хэл)
         03-5285-8181 (гадаад хэл)
         110 (гадаад хэл)

Утасны зөвлөгөө өгөх цонх
(Амьдралын дэмжлэг)

Хууль зүйн яам, Хилийн хяналт шалгалт, гадаадын иргэн харьяатын зөвшөөрлийн газар, Гадаад иргэдийн оршин суухад дэмжлэг үзүүлэх төв

FRESC албан ёсны сайт

https://www.moj.go.jp/isa/support/fresc/fresc01.html

Гадаад иргэдэд зориулсан олон хэлний утасны зөвлөгөө өгөх цонх

Ялангуяа, Ур чадварын дадлагажигчдын амьдралд асуудал тулгарсан хүмүүст зориулсан дэмжлэг үзүүлнэ.

Оршин суух виз, хөдөлмөр, эрүүл мэнд, эмнэлгийн тусламжтай холбоотой зөвлөгөө өгнө.