Гадаад паспорт
2023-03-24
ЭСЯ-нд захиалах тохиолдолд:
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
-
Иргэний цахим үнэмлэхний хуулбар /хугацаа дуусаагүй байх, хугацаа дууссан тохиолдолд ЭСЯ эсвэл Осака дахь ЕКГ-т ирж Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана/
-
Гадаад паспорт авах мэдүүлгийн хуудас бөглөх 2 хувь
-
Цээж зураг хэмжээ 3,5х4,5 см /чанар 413px X 531px/ доорх шаардлагын дагуу https://photo.burtgel.gov.mn руу зургаа оруулах
-
Төлбөр 7250 иен дансанд шилжүүлсэн баримт эх хувь Харах /Хэрэв итгэмжлэлээр захиалж буй бол паспортын төлбөрийг Монголд НЭГ ЦЭГТ төлөх ЭСЯ-нд төлөхгүй/
-
Нүүрний хэсэг цээж зургийн 90 хувийг эзэлнэ.
-
Нүдний шилгүй, малгай өмсөөгүй, чих, дух, хөмсөг бүрэн гарсан байх.
-
Цээж зургийн арын дэвсгэр цагаан өнгөтэй байх. Зургийн ард хаалга, цонх, тавилга гэх мэт зургийн чанар стандартад нөлөөлөх зүйлсийг оруулахгүй байх.
-
Зургийн хэмжээ 3,5х4,5 см, /413px X 531px чанарыг https://picresize.com/# -руу орж crop selection хийж хэмжээ тааруулсны дараа -> Resize Your Picture: бичгийн доорх cонголтоос custom size гэж сонгоод width-> 413px height-> 531px хэмжээг зааж өгч, I'm done resize my picture дарж save to disk дарж засах боломжтой/
-
Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг байх.
-
Дүр төрхийн өөрчлөлт орсон бол холбогдох баримт бичгийг материалдаа хавсаргах.
-
ШИНЭЭР ТӨРСӨН БОЛОН 16 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭД ЗАХИАЛАХ БОЛ НЭМЭЛТ МАТЕРИАЛ
1. Төрсний гэрчилгээний хуулбар
2. Эцэг, эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар /Хэрэв эцэг, эх нь гадаадын иргэн бол гадаад паспорт эсвэл жолооны үнэмлэхний хуулбар/
3. Шинэ төрсөн хүүхдийн төрсний бүртгэл Улсын бүртгэлийн нэгдсэн санд /30 хоногийн дараа/ орох тул бүртгэл нь баталгаажиж орсны дараа https://photo.burtgel.gov.mn/ руу цээж зургийг оруулах.
Гадаад паспортаа шуудангаар Япон дахь гэрийн хаяг руугаа хүлээн авах тохиолдолд марк, хаяг, нэр, холбогдох утсыг бичсэн баталгаат шуудангийн /書留/ дугтуй авч ирэх. Гадаад паспорт хэвлэгдэж ЭСЯ-нд ирэх хугацаа 2-4 сар учир паспортын хугацаагаа дуусахаас өмнө хугацаагаа төлөвлөж захиалах мөн цээж зургийг стандартын дагуу дээрх сайт руу оруулаагүй тохиолдолд паспорт хугацаандаа хэвлэгдэхгүйг анхаарна уу.
ИТГЭМЖЛЭЛ-ээр буюу хувиараа захиалах тохиолдолд
ЭСЯ-аар дамжуулж итгэмжлэл бичиж Монгол дахь Улсын бүргэлтийн "НЭГ" цэгт хувиараа захиалах боломжтой, хэвлэгдэх хугацаа Улаанбаатар хотод ажлын 5 өдөр бөгөөд паспортын төлбөрийг Монголд "НЭГ" цэгт төлөх бөгөөд ЭСЯ-нд зөвхөн итгэмжлэлийн төлбөр 1450 иен төлнө. 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс эцэг, эх нь төлөөлж бичихдээ хүүхдийн овог, нэр, регистрийг хамтад нь итгэмжлэлээр олгож буй бүрэн эрх хэсэгт "БУСАД" эрх гэж сонгоод бичиж оруулах. Хүүхдийн мэдээллийг "Төлөөлүүлэгч" хэсэгт бичихгүй.
Итгэмжлэлийг цахимаар үйлдэхийн тулд
1. https://consul.notary.mn/login рүү бүртгүүлсэн нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрч орох, гар утаснаас итгэмжлэл үйлдэх боломжтой.
Жич: Итгэмжлэлийн үйлчилгээ авахдаа бичиг баримтаа "ХЭВЛЭЖ" мөн "ТӨЛБӨР ТӨЛСӨН БАРИМТ"-ны эх хувь, шуудангаар үйлчилгээ авч буй бол дугтуйндаа материалаа бүрэн гүйцэт хэвлэж ирүүлнэ үү.
ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia
ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia
Embassy of Mongolia /хаяг/:
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: emb.tokyo@gmail.com
Web: http://tokyo.embassy.mn