Итгэмжлэл, нотариат

2023-03-24


Итгэмжлэлийг цахимаар үйлдэхийн тулд

1. Бүртгэл үүсгэхдээ https://consul.notary.mn/register руу нэвтэрч шинэ хаяг нээнэ. Бүртгүүлэхэд Япон дахь утасны дугаар бичих. Гар утас, таблетнаас итгэмжлэл үйлдэх боломжтой.

2. Нэвтрэх нэр, нууц үг таны цахим шууданд ирсний дараа  https://consul.notary.mn/login  рүү нэвтрэх.  

 Анхаарах зүйлс:

- 18 нас хүрээгүй хүүхэдтэй холбоотой итгэмжлэл бичихдээ хүүхдийн овог, нэр, регистрийг хамт итгэмжлэлийн "БУСАД ЭРХ" хэсэгт бичих. Хүүхдийн мэдээллийг "Төлөөлүүлэгч" хэсэгт бичихгүй. 

- Бүртгүүлэхдээ e-mail цахим шуудангаа зөв бичих, буруу бүртгүүлвэл нэвтрэх нэр, нууц үг очихгүй байгааг анхаарна уу. /Хэрэв нууц үг ирэхгүй байвал Регистрийн дугаараа Emb.tokyo@gmail.com руу ирүүлэх/. 

- Төлөөлүүлэгч нь Японд оршин суугаа хаягаа монголоор "КРИЛЛЭЭР" галиглаж бичих.

- Итгэмжлэлийн хүчинтэй хугацааг 1 сараас 3 жил хүртэл байхаар сонгох. Жишээ нь:  1 /нэг/ жил   /багадаа 1 сарын хугацаагаар бичих/

- Итгэмжлэлийн 5-6 үйлдлийг бөглөж дуусаад "ХАДГАЛАХ" түүний дараа ТИЙМ гэдэг үйлдлийг дараад, ЭСЯ-руу хянуулахаар илгээнэ.

Түүний дараа

1. ЭСЯ-наас танд "Зөвшөөрсөн" эсвэл "Буцаагдсан" тухай мэдэгдэл цахим шуудангаар очно. 

2. Хэрэв итгэмжлэл зөвшөөрсөн төлөвт шилжсэн бол Та нотариатын хаягруугаа дахин нэвтэрч "МИНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ" цэс рүүгээ орж "QR код"-той итгэмжлэлээ хэвлэнэ.

      - Итгэмжлэл буцаагдсан төлөвт шилжсэн бол Та "Миний үйлчилгээ"-рүүгээ дахин орж "ЗАСАХ" үйлдэл хийн дахин "ХАДГАЛАХ" дарж ирүүлнэ. 

3. "QR код"-той итгэмжлэлийг "ХЭВЛЭЖ" гарын үсгээ зурах, өөрийн иргэний үнэмлэх /эсвэл гадаад паспорт/-ийн хуулбар,  төлбөрын баримтын эх хувь хамт авч ирнэ.

4. Итгэмжлэл үйлдсэн иргэн итгэмжлэлийн “QR код”-ыг Монгол дахь хүлээн авагчдаа илгээж Монголд нотариатаас хүлээн авна.

5. Итгэмжлэлийн гарын үсэг зурсан ЭХ ХУВЬ-ийг ЭСЯ хүлээн авсан өдрөө ажлын 1 өдрийн дотор баталгаажуулж, нотариатын системд оруулж архивладаг. Архивласан төлөвт шилжсэний дараа иргэд итгэмжлэлээ Монголд нотариатаас авах боломжтой. 

Хавсаргах материал:

  • Өөрийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар,
  • Хүүхэдтэй холбоотой бол төрсний гэрчилгээний хуулбар хэвлэж хавсаргах, итгэмжлэлд хүүхдийн овог, нэр регистрийг заавал тусгасан байх, 
  • Итгэмжлэл, нотариатын төлбөр 1450 иен ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн баримтын эх хувь, гар утсаар төлсөн бол баримт хэвлэж авч ирэх,
  • Шуудангаар итгэмжлэл ирүүлж буй бол дугтуйндаа дээрх бичиг баримтыг бүрэн гүйцэт хэвлэж ирүүлэх, материал дутуу тохиолдолд итгэмжлэл явахгүй.  

Жич: Доорх төрлийн итгэмжлэлийг иргэн заавал өөрийн биеэр Токио дахь ЭСЯ эсвэл Осака дахь ЕКГ-т ирж хийлгэнэ. 

1. Байр, орон сууц, хашаа байшин, газар, тээврийн хэрэгсэл "худалдах, арилжих, нэр шилжүүлэх" тохиолдолд

2. Хадгаламж захиран зарцуулах, данснаас "гүйлгээ хийх, зарлага гаргах, зарцуулах" тохиолдолд

3. Гарын үсгийн баталгаа /бүх төрлийн/

4. Өвлөх эрхтэй холбоотой бүх төрлийн итгэмжлэл, /гараар бичсэн өргөдөл хамт авч ирэх/ 

5. Гэрлэлт цуцлуулах

6. ГАДААДЫН ИРГЭД 

Гадаадын иргэд итгэмжлэлээ өөрийн эх хэл дээрээ бичиж, монгол хэл дээрх орчуулгын хамт урьдчилан бэлтгэж, хэвлэж ЭСЯ эсвэл Осака дахь ЕКГ-т өөрийн биеэр авч ирнэ. ЭСЯ-наас “QR код” үүсгэж маягт дээр иргэн гарын үсэг зурснаар Монголд нотариатаас авах боломжтой. Гадаадын иргэд цахим нотариатын сайтад бүртгэл үүсгэхгүй, хавсралт дахь жишиг загварын дагуу итгэмжлэл үйлдэнэ. Жич: итгэмжлэлд төлөөлүүлэгч, төлөөлөгч хоёр нь оршин суугаа гэрийн хаяг, гар утас, гадаадын иргэн бол паспортын дугаар, Монгол Улсын иргэн бол регистрийн дугаарыг заавал тусгасан байх. 

 

Холбоос 

Видео заавар  “Land Of Opportunity” Консулын цаг:Цахим нотариат гэж юу вэ? - YouTube 

-  ХҮҮХДИЙГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ 

 

ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia

 

ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia

 

Embassy of Mongolia /хаяг/:
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: emb.tokyo@gmail.com 
Web: http://tokyo.embassy.mn

Fb: https://www.facebook.com/MongolEmb/