Буцах үнэмлэх мэдүүлэх

2023-03-24


Үндэсний гадаад паспортыг түр орлох баримт бичгийг буцах үнэмлэх гэнэ. Гадаадад түр хугацаагаар зорчиж байгаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн болон гадаадад төрсөн Монгол Улсын иргэн богино хугацаанд эх орондоо буцах, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд ЭСЯ-наас Монгол Улс руу "Буцах үнэмлэх"-ийг олгоно. 

Дараах материал бүрдүүлнэ:

  1. Гадаад паспортын хуулбар, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар
  2. Цээж зураг 2 хувь /3,5х4,5 см хэмжээтэй, цагаан артай/
  3. Өргөдөл маягт бөглөх
  4. Хураамж 2250 иен ЭСЯ-ны дансанд төлсөн баримтны эх хувь

Буцах үнэмлэх нь олгосон өдрөөс хойш 1 сарын хугацаанд хүчинтэй байна. Буцах үнэмлэхийг хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хураан авч иргэний бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлдэг. 

Жич: Япон Улсад буцаж ирэх иргэдийн хувьд 

Япон Улс дахь харьяа дүүргийнхээ Гадаадын иргэн харьяатын газраас эсвэл Нарита нисэх онгоцны буудлын хилийн шалган /паспорт шалган/ нэвтрүүлэх дээр урьдчилж очиж Япон Улс руу буцаж орох "再入国許可書"-ээ давхар мэдүүлж авна уу, дэлгэрэнгүй мэдээллийг МИАТ 03-5615-4653-аас лавлах. Япон руу буцаж ирэх үнэмлэх мэдүүлээгүй тохиолдолд таны 在留カード оршин суух үнэмлэхийг хил дээр хүчингүй болгохыг анхаарна уу. Монгол руу бүр мөсөн буцах иргэдэд хамааралгүй болно. 


Буцах үнэмлэх авах иргэн өндөр настан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, түр саатуулагдсан, насанд хүрээгүй, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай бол эмнэлгийн байгууллагын албан ёсны дүгнэлт, хорих байгууллага, цагаачлалын алба, түр саатуулах байгууллагын тодорхойлолт, насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлт зэргийг үндэслэн итгэмжлэгдсэн хүнээр буюу баталгаат шуудангаар дамжуулан буцах үнэмлэх олгож болно.

 

ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia

ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia

 

Embassy of Mongolia /хаяг/:
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: [email protected] 
Web: http://tokyo.embassy.mn