Гэрлэлт цуцлалт

2023-04-10


Гэрлэлтээ цуцлуулах гэж буй гэр бүл дундаасаа хүүхэдгүй, мөн эд хөрөнгийн ямар нэгэн маргаан, зөрчил байхгүй, эдгээр асуудлуудыг тохиролцож, шийдвэрлэсэн тохиолдолд Токио дахь ЭСЯ-нд эсвэл Осака дахь ЕКГ-т өөрсдийн биеэр ирж захиргааны журмаар гэрлэлтийг цуцлуулна.

Эд хөрөнгийн болон хүүхэд асран хамгаалах эрхийн маргаантай тохиолдолд Монгол дахь харьяа дүүргийн шүүхэд хандана. Тус ЭСЯ-аар дамжуулж Монгол дахь төлөөлөгчдөө  итгэмжлэл бичиж Монголд шүүхээр орно. /"Итгэмжлэл, нотариат" цэс рүү орж итгэмжлэл бичих заавартай танилцах/ 

Бүрдүүлэх материал:

- Эхнэр нөхрийн тус тусдаа гараар бичсэн өргөдөл /Өргөдөлд гэрлэгчдийн овог, нэр, төрсөн болон үрчлэн авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй, мөн эд хөрөнгийн маргаангүй, гэрлэлт батлуулж байсан огноо болон гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрсөн тухайгаа заавал дурдах, гарын үсгээ зурсан байна/
- Гэрлэлтийн гэрчилгээ /эх хувь/ 
- Иргэний үнэмлэхний эсвэл гадаад паспортын хуулбар аль нэг
- Гэрлэлтээ цуцлуулсныг мэдэгдэх хуудас /хавсралтаас татах/

- Үйлчилгээний хураамж 1500 иен төлсөн төлбөрийн баримт эх хувь

Монгол Улсын иргэн Гадаадын иргэнтэй гэрлэлтээ цуцлуулах тохиолдолд:

- Гэрлэлтээ цуцлуулсан тухай нотлох бичиг /эх хувь/
- Гадаад паспортын хуулбар /жолооны үнэмлэхний хуулбар байж болно/
- Эх хэл дээрээ гараар бичсэн өргөдөл /Монгол хэл дээрх орчуулгын хамт/