Иргэний шинэчилсэн бүртгэл
2023-04-10
ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ
Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд анх удаа 16 насанд хүрсэн иргэн болон 25, 45 насанд хүрсэн иргэн ЭСЯ эсвэл Осака дахь ЕКГ-т өөрийн биеэр ирж, хурууны хээ өгч шинэчилсэн бүртгэлд хамрагдана, үнэмлэхний цээж зураг ЭСЯ-нд авна. Иргэний үнэмлэх Японд хүлээн авах 1. 16 нас анх удаа авах төлбөр 2325 иен төлсөн баримт 2. 25, 45 нас хугацаа сунгуулах төлбөр 1550 иен төлсөн баримт Иргэний үнэмлэх хэвлэгдэж ирэх хугацаа 1-2 сар
Иргэний үнэмлэх Монголд авах бол 3. ЭСЯ-нд зөвхөн хурууны хээ бүртгэлийн хураамж 775 иен төлнө, үнэмлэхний карт хэвлэлтийн төлбөрийг Монголд НЭГ ЦЭГТ төлнө, 4. Үнэмлэхээ төлөөлөгчөөр дамжуулж бүртгэлийн НЭГ ЦЭГ-ээс хүлээн авах бол итгэмжлэл бичнэ, эсвэл өөрийн биеэр очих үедээ авах боложмтой. Токио дахь ЭСЯ иргэд хүлээн авах цаг: Ажлын өдрүүдэд 09:00-12:00, 14:00-17:00 цаг /цаг захиалахгүй/.
ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
Embassy of Mongolia /хаяг/: |