Шүүх хурлын орчуулагч дутагдалтай байна
2023-04-18
Япон Улсад гэмт хэрэгт холбогдон саатуулагдах, мөрдөн байцаалт өгөх, шүүх хурлаар ороход монгол хэлний орчуулагч олдоц муутай байгаатай холбогдон өвөр монгол орчуулагчаас өөр монгол хэлний орчуулагч олдохгүй байх, найдвартай сайн орчуулагч олдохыг хүлээж саатуулагдах хугацаа сунжрах явдал ихээр гарч байна. Иймд япон, монгол хэлний болон хууль эрхзүйн зохих мэдлэгтэй монголчуудыг Япон Улсын орон нутгийн шүүхүүдтэй холбогдон “Шүүх хурлын орчуулагч”-аар бүртгүүлж, зохих шалгалт өгч, дадлага хийн монгол хэлний орчуулагчийн тоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсье. Энэ талаарх гарын авлагыг хавсаргав. /Татаж үзэх/