ГАДААД УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ СУДАЛГАА - 2023
2023-06-08
Үндэсний статистикийн хороо, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Гадаад харилцааны яамнаас хамтран зохион байгуулж байгаа “Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал” судалгаа 5 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн хийгдэж эхэлсэн бөгөөд 6 дугаар сарын 14-нд дуусах юм. Тус ЭСЯ-наас вэб хуудас болон фейсбүүк хуудсаар дамжуулан уг судалгаанд идэвхтэй хамрагдахыг хүсэж, Япон дах Монголчуудын нэгдсэн холбоо, Япон дахь Монгол Оюутны холбоо, Докторуудын холбоо зэрэг төрийн бус байгууллагаар дамжуулан зар хүргэж ажиллав. Уг судалгаанд Япон Улсад амьдран сууж буй иргэдээс 200 гаруй хүн хамруулах зорилт тавьж буй ч хэдий ч одоогоор 50 гаруй хүн л хамрагдаад байна. Иймд үлдсэн багахан хугацаанд Япон Улсад амьдарч, оршин сууж буй Та бүхнийг уг судалгаанд идэвхтэй оролцохыг хичээнгүйлэн хүсье.
Зорилго: “Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал” судалгаа нь гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийн, эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө, ур чадвартай, өндөр боловсролтой иргэдийн хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөө, мөнгөн гуйвуулгын орлогын өрхийн амьжиргаанд үзүүлэх нөлөө, түүнчлэн гадаадад шилжих болон буцаж ирэх шийдвэрт нөлөөлж буй хүчин зүйлсийг судлахад чиглэгдсэн бөгөөд буцах шилжилт хөдөлгөөнийг дэмжих нотолгоонд суурилсан бодлого боловсруулах суурь мэдээлэл цуглуулахад оршино.
Судалгаанд хамрагдах арга:
Цахим хуудсаар нэг комьпютерээс нэг л удаа нэвтэрч, асуултуудыг бөглөнө. Суурин комьпютерээс гадна таблет, гар утаснаас орж болно.
Асуултын тоо нэлээд олон боловч хариулахад 10 минутаас хэтрэхгүй хугацаа орно.
Холбоос: http://moncitizen.gov.mn
|
|
|
|
Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ, Консулын хэлтэс
2023.06.07
https://www.facebook.com/MongolEmb