Япон Улсад оршин суугаа Монгол иргэд, Холбоо, ТББ-тай уулзалт хийх тухай
2023-11-29
Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл НҮТББ хамтран Япон Улсад оршин суугаа Монгол иргэд, Холбоо, ТББ-н нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага, тулгарч буй бэрхшээлтэй танилцах уулзалт зохион байгуулж байна.
Энэхүү уулзалт нь НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын “Хилийн чанад дахь Монгол иргэдийн мэдлэг, чадавхыг Монгол улсын хөгжлийн хөшүүрэг болгох нь“ төслийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Уулзалтанд оролцсон иргэд болон холбоодын санал хүсэлтийг НҮБ-ын зүгээс Монгол Улсын Засгийн газарт зориулан боловсруулах бодлого, үйл ажиллагааны зөвлөмжид тусгана.
1. Иргэдтэй уулзалт: 12-р сарын 9-ний өдөр 10 цагт ЭСЯ-ны уулзалтын танхимд
• Бүртгүүлэх холбоос : https://docs.google.com/.../1T4JqAKCE4GEtZZgPIQW4uE3.../edit
2. Холбоодтой уулзалт: 12-р сарын 9-ний өдөр 13 цагт ЭСЯ-ны уулзалтын танхимд
• Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/.../1shkPT8RrfTQAMQzvg_-V.../edit
Япон Улсад оршин сууж буй Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Оролцогчдын тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлнэ үү.