Тояма мужийн Куробе хотод болох олон улсын баярын үеэр Япон Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн ажилтнууд томилолтоор очиж, консулын үйлчилгээ үзүүлэх болсныг дуулгахад таатай байна.

2024-02-13


ЗАРЛАЛ

 

Эрхэм хүндэт та бүхэндээ хаврын тэргүүн сарын мэнд хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хокүрику бүс нутагт /Тояма муж, Ишикава муж, Фүкүй муж/ амьдарч буй Монгол Улсын иргэдэд хандан энэхүү тусгай зарыг хүргэж байна.

 

Тояма мужийн Куробе хотод болох олон улсын баярын үеэр Япон Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн ажилтнууд томилолтоор очиж, консулын үйлчилгээ үзүүлэх болсныг дуулгахад таатай байна. Та бүхэн доорх хуваарийн дагуу консулын үйлчилгээ авах боломжтой. Үйлчилгээ авахаар ирэхдээ бичиг баримтаа бүрдүүлж, төлбөрийн баримтаа авч ирж үйлчлүүлнэ үү.

 

Консулын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж харна уу

https://tokyo.embassy.mn/category/134

 

Консулын үйлчилгээ үзүүлэх

Хэзээ:  3 дугаар сарын 2-ны өдөр /Бямба гараг/:      10:00 - 16:00 цаг

3 дугаар сарын 3-ны өдөр /Ням гараг/:           10:00 - 12:00 цаг

 

Хаана: Тояма муж, Куробэ хот, Миккайчи 20, Куробэ хотын Олон улсын соёлын төв Корарэ / Тояма мужийн нутгийн аялгуугаар тавтай морилно уу гэсэн үг, Collaboration Of Local Art Resources үгийн товчлол/ 1-р давхарт

 

Энэхүү өдөр энд “Корарэ ворлд фестиваль” болох бөгөөд уг баярын нэг хэсэг нь болж “Монгол баяр наадам” зохион байгуулагдаж, Монгол Улсын түүх, соёл, урлагийг сурталчилна. /Япон хэл дээрх баярын танилцуулга, хөтөлбөр хавсаргав./

 

Та бүхнийг энэ баярын арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна. Таныг монголын соёл урлагийн арга хэмжээг үзэж сонирхон, эх орон нэгтнүүдтэйгээ уулзаж танилцан, мэдээлэл, туршлага солилцоно гэдэгт итгэж байна. Асуулт байвал Тояма дахь Монгол Улсын Өргөмжит консул К.Фүжишигэтэй холбогдоно уу.

 

Хүндэтгэсэн:

                     

Тояма дахь Монгол Улсын Өргөмжит консул К.Фүжишигэ

Япон Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтэс

 

お知らせ

 

拝啓 春の候、皆様におかれましては益々ご健勝のこととお慶び申し上げます。

北陸にお住まいのモンゴル国民の方々へ特別なお知らせをお届けいたします。 

 

この度、富山県黒部市にて、駐日モンゴル国大使館からの出張領事サービスを実施いたします。皆様の利便性を図り、より身近な場所で領事サービスを受けていただくための特別な機会となります。

 

詳細は下記の通りです。 

 

 【出張領事サービス】

 

日時:3月2日(土) 10:00〜16:00、3月3日(日) 10:00〜12:00 

場所:富山県黒部市三日市20 黒部市国際文化センター・コラーレ 1階

 

 当日は、コラーレワールドフェスティバルの一環として、モンゴルフェスティバルも同時開催されます。モンゴルの豊かな歴史、文化、芸術に触れる絶好の機会です。   

/添付のパンプレットを参照/

 

皆様のご参加を心よりお待ちしております。 皆様のご来場を心よりお待ちしております。この機会にモンゴルの文化に触れ、同郷の方々との交流を深められますよう、ぜひお越しください。 何かご不明な点がございましたら、在富山モンゴル国名誉領事までお気軽にお問い合わせください。 

                        敬具 

在富山モンゴル国名誉領事 藤重佳代子

駐日モンゴル国大使館領事部