images

ГЭРЛЭЛТ ЦУЦЛАЛТ

Гэрлэлт бүртгэл

2023-01-25

478

Гэрлэлтээ цуцлуулах гэж буй гэр бүл эд хөрөнгийн асуудлаар ямар нэгэн маргаан, зөрчил байхгүй, гэрлэлтээ цуцлуулахаас өмнө тохиролцож, шийдвэрлэсэн тохиолдолд ЭСЯ-нд захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулна.

Дундаасаа хүүхэдтэй, эд хөрөнгийн болон хүүхэд асран хамгаалах эрхийн маргаантай гэр бүл Монгол Улсад оршин суугаа харьяа дүүргийн шүүхэд хүсэлт гаргаж, Монгол Улсад гэрлэлтээ цуцлуулна. 


Монгол гэр бүлийн хувьд дараах материалыг бүрдүүлнэ:

 
- Эхнэр нөхрийн тус тусдаа гаргасан өргөдөл /Өргөдөлд овог, эцгийн нэр, өөрийн нэр, гэрлэлтийн гэрчилгээний дугаар болон гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрсөн, төрсөн болон үрчлэн авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй, мөн эд хөрөнгийн маргаангүй тухайгаа дурдах/
- Гэрлэлтийн гэрчилгээ /эх хувь/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Үйлчилгээний хураамж 1450 иен ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн баримт
- Гэрлэлтээ цуцлуулсныг мэдүүлэх хуудас 

 

Монгол Улсын иргэн Япон Улсын иргэнтэй гэрлэлтээ цуцлах тохиолдолд доорх нэмэлт материалыг бүрдүүлнэ:

 

- Ургийн бичиг /эх хувь/ болон гэрлэлт цуцлуулсан талаарх албан бус орчуулгын хамт
- Гадаад паспорт эсвэл жолооны үнэмлэхний хуулбар
- ЭСЯ-нд хандсан гэрлэлтээ цуцлуулах өргөдөл /Монгол хэл дээрх албан бус орчуулгын хамт/

 

 

ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia

 

ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia

 

Embassy of Mongolia /хаяг/:
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: [email protected] 
Web: http://tokyo.embassy.mn