Токио хотноо Монголын Финтек өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол Улсаас Япон Улсад суугаа элчин сайдын яам, Монголын финтек холбоо, Орда хөрөнгө оруулалтын сан хамтран 2023 оны 3 дугаар сарын 11-ны өдөр ЭСЯ-ны байранд “Токио дахь Монголын Финтек өндөрлөг”-ийг зохион байгуулав. Тус арга хэмжээний зочин илтгэгчээр Монголын Финтек холбооны ТУЗ-ын гишүүн Б.Гэрэлмаа, FINOVATORS-ийн үүсгэн байгуулагч Макото Шибата, Fractalsaking Ltd-ийн үүсгэн байгуулагч Венни Лау нар оролцож өөрсдийн бизнесийн туршлага, гадаад зах зээлд гарах боломжийн талаар нээлттэй ярилцав. Арга хэмжээний үеэр GerTech, CareTech, Orda Wealth Tech компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн, технологийн шийдлийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийв.