images

“Монголд зочлох жил 2023-2025”

Үйл явдлын мэдээ

2023-04-11

797

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан тус ЭСЯ-аас Япон Улсын Аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллаж байгаа бөгөөд уг холбооны төлөөлөгчдийг Монголд айлчлуулах ажлыг хэрэгжүүлж, уг холбооны гишүүн 5400 аялал жуулчлалын компаниудад Монголд аялахыг уриалж Элчин сайдын мэндчилгээ, Монгол Улсын талаарх мэдээллийг Японы эрх баригч нам ЛАН-ын сониноор дамжуулан хүргүүллээ. Үүнд Японы ахлах, дунд сургуулийн сурагчдын гадаад дахь аяллыг Монгол руу хийлгэдэг болохыг зорьж байна.

Түүнчлэн Японы “JAL” авиакомпаниас Монгол Улс руу  нислэг үйлдэх боломжийг эрэлхийлж ажиллаж байна.

Японд зохион байгуулагдаж буй JATA зэрэг аялал жуулчлалын томоохон үзэсгэлэн, арга хэмжээнд манай аялал жуулчлалын компаниудыг идэвхтэй зохион байгуулалттай оролцуулах, Япон дахь Монгол иргэдийн үүсгэл санаачилгаар хэрэгжүүлж буй “Хаврын баяр”, “Монгол наадам”, “Намрын баяр” зэрэг арга хэмжээг “Монголд зочлох жил 2023-2025”- ийг сурталчлан ажиллахаар төлөвлөж байна.