images

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ЯПОН УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

Үйл явдлын мэдээ

2023-02-10

447

 

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

ЯПОН УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

 

            Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2 дугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийлээ. Тэрээр Япон Улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд К.Нагаока, Гадаад харилцааны сайд Ё.Хаяши, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн сайд асан, ЛАН-ын Улс төрийн бодлогын зөвлөлийн дарга К.Хагиүда, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Боловсролын байнгын хорооны дарга М.Хидэки нар болон ЖАЙКА, Коосэн зэрэг байгууллагын удирдлагатай тус тус ажил хэргийн уулзалт хийлээ.

            Эдгээр уулзалтын хүрээнд  “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэлийг байгуулах тухай хамтарсан мэдэгдэл”-ийн дагуу 2022-2031 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг бүхий л салбарт хэрэгжүүлэх, Монгол инженерүүдийг үе шаттай бэлтгэх , одоо хэрэгжиж байгаа Монголын 1000 инженер сургах хөтөлбөр болон Коосэн хөтөлбөрийг үргэлжлүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцов.