images

МОНГОЛ УЛСЫН ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ДАШНЯМ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ЯПОН УЛСАД АЖИЛЛАВ

Үйл явдлын мэдээ

2023-02-09

459

МОНГОЛ УЛСЫН ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ДАШНЯМ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ЯПОН УЛСАД АЖИЛЛАВ

           

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын албаны харьяа Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Л.Дашням тэргүүтэй төлөөлөгчид 2 дугаар сарын 5-наас 10-ны өдрүүдэд Токио хотноо ажиллав. Ингэхдээ Элчин сайдын яамны байранд хүрэлцэн ирж, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Д.Батжаргал болон Япон дахь монгол хүүхдүүдэд монгол хэлний сургалт явуулдаг “Миний Монгол” сургуулийн багш нартай уулзаж, сургуулийн үйл ажиллагаа болон монгол хэлээр хичээл заахад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар санал солилцон, шийдвэрлэх боломжийн талаар ярилцав.

            Энэ үеэр БШУЯ-наас боловсруулсан “ТОПМОН”- Монгол хэлний түвшин тогтоох анхан шат, дунд шатны сорилыг багш нарт гардуулж, цаашид шалгалт авч, сертификат олгох боломжтой болсон талаар мэдэгдсэнийг багш нарын зүгээс талархан хүлээж авав.