“Цүкүба Ger-glamping” амралтын газар нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэв
Япон Улсын Ибараки мужийн Ишиока хотноо “Цүкүба Ger-glamping” амралтын газар 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Монголын соёл, зан заншил, ахуйг таниулан сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих зорилготой “Цүкүба Ger-glamping” төсөл нь Япон Улсын Засгийн газрын Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт хамрагдаад буй.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.