images

Элчин сайд Д.Батжаргал Япон Улсын Сангийн дэд сайд М.Канда-тай уулзав

Үйл явдлын мэдээ

2023-04-28

588

Элчин сайд Д.Батжаргал Япон Улсын Сангийн дэд сайд М.Канда-тай   2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр уулзав.

Элчин сайд Д.Батжаргал Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх товч мэдээллийг өгч Япон Улсын ХАЁТ-ийн иений хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран ажиллах, техникийн хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцав. Мөн Япон Улсын Сангийн яамнаас 2005 оноос хэрэгжүүлж байсан сургалтын хөтөлбөр үр дүнгээ өгсөн сайн хөтөлбөр байсныг дурдан уг хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар санал солилцов.