images

Япон Улсын Ерөнхий сайд агсан Ш.Абэгийн гэргий Акиэ Абэд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-г гардуулав

Үйл явдлын мэдээ

2023-06-23

853

Монгол Улсын Ерөнхийлөгийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр зарлигаар Япон Улсын Ерөнхий сайд агсан Ш.Абэгийн гэргий Акиэ Абэд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-г гардуулах ёслолын үйл ажиллагааг Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ны байранд энэ сарын 21-ний өдөр зохион байгуулав.

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, ЛАН дахь “Абэ” фракцын нөлөө бүхий гишүүн Шимомүра Хакүбү нар оролцов.

Элчин сайд Д.Батжаргал “Манай хоёр улс тэртээ 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засаг, соёл зэрэг бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж эдүгээ энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлж байна. Энэхүү нандин харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд Япон Улсын Ерөнхий сайд агсан Ш.Абэ-гийн оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй их гэдгийг цохон тэмдэглэж. Аливаа хүчтэй эр хүний ард үргэлж хүчтэй эмэгтэй дэмжиж байдаг. Үүний нэгэн адилаар хатагтай Акиэ Абэ Таны үйл хэргийг Монгол Улс өндрөөр үнэлж ийнхүү төрийн дээд одонгоор шагнахаар шийдвэрлэсэн билээ. Япон Улсын Ерөнхий сайд агсан Ш.Абэ Монголчууд бидний сэтгэл зүрхэнд үргэлж тод тодруун байх бөгөөд түүний бүтээсэн үйл хэргийг бид үргэлж санаж талархаж байх болно” гэдгийг онцоллоо.

Гэргий Акиэ Абэ шагнал хүлээн авсны дараа талархаж хэлсэн үгэндээ “Монгол Улсын төр, засаг, манай нөхрийн үйл хэргийг өндрөөр үнэлж ийнхүү шагналыг гардуулж өгсөн хэмээн ойлгон хүлээж байна. Гүн талархал илэрхийлье” хэмээв.