images

Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх А.Дэлгэрмаа “Санкэй Кокүсайшёокай” 40 дэх удаагийн уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцов

Үйл явдлын мэдээ

2023-08-29

300

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх А.Дэлгэрмаа “Санкэй Кокүсайшёокай” 40 дэх удаагийн уралдааны шагналт байранд шалгарсан Япон Улсын иргэн К.Үэмүра-д Монгол Улсын Элчин сайдын яамны нэрэмжит шагналыг гардуулав.   

         

Санкэй сонины газраас жил бүр энэхүү уралдааныг зохион байгуулдаг бөгөөд Япон Улсын соёлын нэг хэсэг болох уран бичлэг буюу “шодо”-ийн урлагийг  хөгжүүлж, уг урлагаар дамжуулан дэлхийн улс орнуудтай найрамдал, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Санкэй сонины газраас жил бүр энэхүү уралдааныг зохион байгуулдаг.

Энэ удаагийн үзэсгэлэнд 5 төрөлд 2500 орчим бүтээл дэлгэгддэг. Монгол Улсын Элчин сайдын яамны нэрэмжит шагналыг  хүртсэн Япон Улсын иргэн 84 настай К.Үэмүра нь  уг уралдаанд олон жил оролцож байгаагаа дурдан, энэ жил анх удаагаа шагналт байранд шалгарсандаа баяртай байна гэв.