images

Ардын дипломатын нийгэмлэгийн гишүүдэд Монгол Улсыг сурталчлах “Соёлын форум”-ыг зохион байгуулав

Үйл явдлын мэдээ

2023-08-29

218

 

Ардын дипломатын нийгэмлэг буюу The International Friendship Exchange Council-ын гишүүдэд Монгол Улсыг сурталчлах арга хэмжээг 8 дугаар сарын 28-ны өдөр ЭСЯ-ны байранд зохион байгуулав. Уг арга хэмжээнд тус нийгэмлэгийн гишүүн 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд Монгол Улсын соёл урлаг, ёс заншил, эдийн засгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцав.

ЭСЯ-ны Элчин зөвлөх А.Дэлгэрмаа  оролцогчдод хандан Монгол Улс, Япон Улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө Тусгай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг ирэх 50 жилд гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлоод, хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд идэвх, санаачилгатай оролцож ирсэн тус нийгэмлэгийн гишүүдэд талархал илэрхийлэв.