Улаанбаатараас Ойта муж руу анхны захиалгат нислэг үйлдлээ
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Япон Улсын Кюшү арлын Ойта муж руу анхны захиалгат нислэгийг Монгол Улсын агаарын тээвэрлэгч “Hunnu air” компани энэ оны 8 дугаар сарын 6-ны өдөр үйлдлээ.
Энэхүү захиалгат нислэгийн Улаанбаатар-Ойта чиглэлийн тийз нь 100 хувь, Ойта-Улаанбаатар чиглэлийн тийз нь 85 хувь тус тус борлогдсон байна.
Уг нислэгийг Элчин сайд асан Т.Шимизү санаачлан зохион байгуулсан байна.
Элчин сайд асан Т.Шимизү нь Ойта мужийн Коконоэ нутгийн хүн бөгөөд энэ төрлийн захиалгат нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, хоёр улсын жуулчдын тоог нэмэгдүүлэхийг хүсч буйгаа илэрхийлэв.
Энэ оны 8 дугаар сард Ойта мужид 55,000 орчим гадаадын жуулчин аялаад байгаа бөгөөд БНСУ, БНХАУ, Тайландын жуулчид дийлэнх хувийг эзэлж байна.
https://news.yahoo.co.jp/articles/d342272bd4b2b52f8751bfe2a9f3e9d23ccf5eaa