Гадаадын жуулчдын татваргүй бараа бөөнөөр худалдан авч дахин борлуулах гэмт хэргийн эсрэг арга хэмжээг чангатгахаар болов.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Япон Улсад жуулчлалын визээр ирсэн гадаадын жуулчид НӨАТ-ын татваргүй их хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдан авч, хууль бус худалдаачдад зарж, борлуулах үйлдэл газар аваад байна. Үүний улмаас Засгийн газраас НӨАТ-ын татварын бодлогоо чангатахаар ажиллаж байна.
Японд зорчиж буй гадаадын жуулчид бэлэг дурсгалын зүйл болон өдөр тутмын өөрийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг НӨАТ-ын татваргүй худалдан авах боломжтой. Япон Улсын Сангийн яамнаас сүүлийн үед жуулчид их хэмжээний НӨАТ-ын татваргүй худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ Япон дахь борлуулагчдад дамжуулан зарах хууль бус гэмт хэрэг ихэссэн, 2022 онд хийсэн гаалийн шалгалтаар энэ төрлийн худалдан авалтын үнийн дүн 2.13 тэрбум иенд хүрсэн гэж мэдэгдэв.
Япон Улсын Сангийн яамнаас уг хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгт оролцохгүй байхыг сэрэмжлүүллээ.
https://www3.nhk.or.jp/news/html/20230509/k10014060891000.html?fbclid=IwAR3rEA85XFlY2lZwpdOJC4NXM1yhLX5RqfXSEVcNCZMoHTMeaVzgXhgQEq4