images

Элчин зөвлөх А.Дэлгэрмаа Токио хотын Мэгүро дүүргийн удирдлагатай уулзав

Үйл явдлын мэдээ

2023-09-13

376

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх А.Дэлгэрмаа, Батлан хамгаалахын атташе С.Төмөрхуягийн хамтаар Токио хотын Мэгүро дүүргийн дарга А.Эйжи тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.    

             Уулзалтад Япон талаас Мэгүро дүүргийн Соёл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Мицүо, Мэгүро дүүргийн Олон улсын Найрамдлын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга М.Хиротакэ, мөн тус нийгэмлэгийн япон хэлний багш болох н.Ито, н.Накано нар оролцов.

            Токио хотын Мэгүро дүүрэг нь нийт 290 гаруй мянган оршин суугчтай бөгөөд тус дүүрэгт ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн япон хэлний мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд японы ёс заншил, түүх соёлыг таниулахад Олон улсын Найрамдлын нийгэмлэгийн гишүүд чухал үүрэг гүйцэтгэдэг тухай танилцуулав.