Элчин зөвлөх А.Дэлгэрмаа “VIVANT” киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх А.Дэлгэрмаа Японы “Ти Би Эс” сувгаар гарч буй “VIVANT” киноны уран бүтээлчдийг 09 дүгээр сарын 11-нд ЭСЯ-нд хүлээн авч уулзав.
Тус киноны “Чингис”-ийн дүрд жүжигчин Б.Барслхагва, продакшн менежерээр Х.Манлайбаатар нар ажилласан бөгөөд Монгол Улсад 70 хоног үргэлжилсэн зураг авалтад 210 гаруй хүн оролцон ажилласан байна. Энэхүү уран бүтээлд хоёр орны 3000 гаруй хүн оролцсон бөгөөд ирэх жилээс Монгол Улсад аялж жуулчлах япон иргэдийн тоог эрс нэмэгдүүлэх хандлагатай байна.
“Кино урлагийг дэмжих тухай хууль” 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан бөгөөд “VIVANT” кино нь хуульд заасан буцаан олголтыг авах анхны гадаад төсөл аж.