images

ЯПОНЫ СОЁЛЫН НААДАМ 2023 Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

Embassy news

2023-09-14

383

 

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, “Let's Travel" ХХК хамтран “Япон соёлын наадам-2023” арга хэмжээг есдүгээр сарын 9, 10-нд Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.

Наадмын үеэр Япон Улсын хоол хүнс, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болон соёлын арга хэмжээ, мөн японы их, дээд сургуульд суралцах хүсэлтэй оюутан, залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармаг болжээ. Түүнчлэн японы үндэсний хөгжмийн хамтлаг, уран бүтээлчдийн тоглолт, “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээн, “Япон орныг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын тэмцээн болов.