images

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан “Tourism EXPO Japan 2023 Osaka Kansai” үзэсгэлэнд оролцов

Үйл явдлын мэдээ

2023-10-27

529

Элчин сайд Б.Баярсайхан Осака хотын INTEX -д 10 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд  зохион байгуулагдсан Tourism EXPO Japan 2023 Osaka Kansaiүзэсгэлэнг нээж үг хэлэн Монгол Улсаас ирсэн төлөөлөгчидтэй санал солилцов.

Энэ удаагийн “Tourism EXPO Japan 2023 Osaka Kansai” үзэсгэлэн нь “Шинэ ирээдүйн аялал” сэдвийн хүрээнд Япон Улсын  Аялал жуулчлалын холбоо, Японы Аялал жуулчлалын агентлагуудын холбоо (JATA), Японы үндэсний аялал жуулчлалын байгууллага (JNTO) хамтран зохион байгууллаа.

Үзэсгэлэнгийн үеэр VIVANТ киноны жүжигчид болох Фантастик продакшны жүжигчин СТА Б.Барслхагва, Риакшн продакшны жүжигчин Х.Цасчихэр хүрэлцэн ирж шүтэн бишрэгчидтэйгээ  уулзан дурсгалын зураг татуулав. Мөн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирж Монгол ардын бий биелгээ, морин хуур  хөөмийн урлагийг танилцуулав. Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр болох 10 дугаар сарын 29-ны өдөр “А stage” дээр дээр уран бүтээлээ танилцуулав. Нийт 4 өдрийн турш болсон тус үзэсгэлэнг  150,000 гаруй хүн үзэж сонирхов.

Үзэсгэлэнд Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Өмнөговь аймгийн аялал жуулчлалын баг бүрэлдэхүүн, нийт 11 компани болон Монголын Иргэний агаарын тээвэр /МИАТ/, Хүннү Эйр, Цэцэг зочид буудал зэрэг байгууллагууд оролцож уламжлалт аж ахуй болон аялал жуулчлалын талаар сурталчлан танилцуулж, бусад улс орнуудын компани, олон нийтийн байгууллага болон авиа компаниудтай санал солилцож, харилцан туршлага судалж ажиллав.