images

Элчин сайд Б.Баярсайхан Aeronext ХХК-ийн гүйцэтгэх захирал К.Тажи -тай уулзав

Үйл явдлын мэдээ

2023-10-30

744

Элчин сайд Б.Баярсайхан Aeronext ХХК-ийн гүйцэтгэх захирал К.Тажи -тай 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзаж, дрон ашиглан эмнэлгийн зориулалттай хүргэлт хийх ажлыг эрчимтэй хөгжүүлэх, ирээдүйн ухаалаг хүргэлтийн үйлчилгээний боломжийн талаар санал солилцов.

Монгол Улсын цус сэлбэлт судлалын үндэсний төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, “Ньюком” групп, Япон Улсын “Aeronext” ХХК, KDDI Smart Drone, Seino хамтран 2022 оноос Улаанбаатар хотын эмнэлгүүдэд нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/-өөр цус хүргэх судалгааг эхлүүлээд байна.

Монгол, Японы төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран “Шинэ үеийн ухаалаг тээвэрлэлт Монголд” симпозиумыг Улаанбаатар хотноо энэ оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан бөгөөд 11 дүгээр сарын 13-ны өдөр анхны нисгэгчгүй тээврээр цус хүргэх нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Элчин сайд Б.Баярсайхан туршилтын нислэгт амжилт хүсэж, цаашид хамтран ажиллахаар ярилцав.