images

Монгол хүүхдүүдэд монгол хэл, зан заншил, өв соёлын сургалт явуулдаг сургууль нэгээр нэмэгдэв

Embassy news

2023-11-08

702

Монгол хүүхдүүдэд монгол хэл, зан заншил, өв соёлын сургалт явуулдаг сургууль нэгээр нэмэгдэв

🔹"Монгол хүүхдийн ордон" нь Япон улсын Ибараки мужийн Цүкүба хотод нээгдэн 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Японд амьдарч, бойжиж буй монгол хүүхэд багачуудын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрөөр Монгол хэл, ёс заншил, өв соёлын сургалтыг явуулж байна. Тус сургууль нь Бэлтгэл анги, Цагаан толгойн анги, Ахисан түвшний анги гэсэн 3 ангид хуваан хүүхдүүдэд хичээл заадаг байна.

🔹Эдгээр сургалтад хамрагдсанаар хүүхэд эх хэлээрээ унших, бичих чадвартай болох, монгол ёс заншил, зан үйлээ мэддэг болох, эх хэлээрээ тооны хичээл үзэх, монгол дуу шүлэг сурах, мөн түүнчлэн морин хуур дарж сурах зэрэг төрөл бүрийн чадвар эзэмших боломжтой аж.

🔹"Монгол хүүхдийн ордон" сургуулийн багш нар нь:
• Боловсролын удирдлагын мэргэжилтэй, Монголын ерөнхий боловсролын сургуульд удирдах албанд ажилладаг, удирдах өндөр чадвартай багш
• Япон улсад олон жил Монгол хэлээ зааж байгаа арвин туршлагатай боловсролын тэргүүний ажилтан багш
• Монголд олон жил багшаар ажилласан бага ангийн багш
• Монгол хэл уран зохиолын мэргэжлийн багш
• Япон улсад Докторын зэрэг хамгаалсан үндэснийхээ соёл, ёс заншлын өргөн мэдлэгтэй багш
• Олон улсын математикийн олимпиадын медальтай багш нар ажиллаж байна. Та бүхэн уг сургуулийн тухай мэдээлэл авахыг хүсвэл доорх цахим хуудсыг үзнэ үү.

Монгол хүүхдийн ордон
Зөв хүн зөв нийгмийг бүтээнэ
https://www.facebook.com/mongolhuuhdiinordon

🔹Мөн мэргэжлийн бага ангийн багш шинээр авах, ажиллуулах сонирхолтой байгаа тул [email protected]
имэйлээр хандана уу. Та бүхнийг ажилд урьж байна.

Тавигдах шаардлага
- Бага ангийн багш мэргэжилтэй байх
- Япон улсад амьдрах визтэй байх
- Цагийн ажил хийх эрхтэй байх (在留資格外活動の許可 / Permission to engage in activities other than permitted under the status of residence)
- Цагийн ажлын нийт хэмжээ хуулинд заасан хэмжээнээс хэтрэхгүй байх. https://www.facebook.com/mongolhuuhdiinordon

🔹Холбоо барих хаяг:

Байршил : Ибараки YMCA-ийн байранд 〒305-0033 茨城県つくば市東新井24-7 (Цүкүба эки-с 500m орчим) Холбоо барих утас : 080-5485-3918