images

Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав

Үйл явдлын мэдээ

2023-11-06

929

Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар шинээр томилогдоод буй М.Игавахараг энэ сарын 6-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний харилцан айлчлал, арга хэмжээнүүдийн талаар санал солилцов.

Элчин сайд нар “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, эдийн засгийн агуулгаар өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар санал нэгдэв.