images

ЭЛЧИН САЙД НҮБ-ЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

Үйл явдлын мэдээ

2023-12-18

657

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Б. Баярсайхан Монгол Улсаас Япон Улсад суугаа иргэдийн нөхцөл байдал, иргэдийн холбоодын үйл ажиллагаатай танилцах айлчлал хийж буй НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын Хөтөлбөрийн менежер Даниел Квеку Сэмийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын хөтөлбөр хариуцсан ажилтан М. Бямбасүрэн, Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны Консулын газрын дэд захирал Ч. Батбилэг, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлийн дэд тэргүүн А. Долгион нар байлцав.

Уулзалтын үеэр Даниел Квеку Сэм айлчлалын зорилгоо танилцуулж, холбогдох уулзалтуудыг ЭСЯ дээр зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Элчин Сайд Б. Баярсайхан тэргүүтэй ЭСЯ-анд талархал илэрхийлэв. Хоёр тал иргэд болон иргэдийн холбоод руу чиглэсэн үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.