images

Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зөвлөх Х.Ямагүчи-г хүлээн авч уулзав.

Үйл явдлын мэдээ

2024-03-01

619

Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зөвлөх Х.Ямагүчи, Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамны Экспорт Олон улсын газрын Олон улсын бүс нутгийн хэлтсийн дарга Г.Күниэда, мөн хэлтсийн зөвлөх Т.Мүраками, техникийн хамтын ажиллагааны ахлах Х.Күросү нарыг  2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзаж, эрчимжүүлсэн мал аж ахуйн салбарыг  Монгол Улсад нутагшуулах боломжийн талаар санал солилцов.

Элчин сайд Б.Баярсайхан Монгол Улс, Япон Улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн 2022-2031 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт хоёр улсын Засгийн газар Монгол Улсад хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн хүнсний аюулгүй байдлыг хангах чадавхыг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зэргээр хамтран ажиллана хэмээн тусгагдсаныг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл өгөв.

 

Мөн 2016 онд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” нь хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна итгэлтэй байгааг тэмдэглэв.