images

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд санал өгөх иргэдийн анхааралд

Үйл явдлын мэдээ

2024-06-19

724

* ** 2024 оны 5 дугаар сарын 06-аас 6 дугаар сарын 14-ны өдрийн 23:59 минутаар тасалбар болгон Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд санал өгөх иргэдийн бүртгэл амжилттай явагдаж дууслаа. Токио хотод өгөхөөр бүртгүүлсэн 1177 иргэнд талархал илэрхийлье.

** ** Сонгогчдын нэрсийн жагсаалтад орж, бүртгэл нь баталгаажсан сонгогч Та 2024 оны 6 дугаар сарын 20 (Пүрэв), 21(Баасан), 22(Бямба), 23(Ням)-ны өдрүүдийн 07:00-22:00 цагт санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж саналаа өгнө үү. Санал өгөхдөө гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн аль нэгийг биеийн байцаалт болгон авч ирнэ үү.

Хаяг:

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын Яам:

Kamiyama-cho 21-4, Shibuya-ku, Tokyo8 Japan 〒150-0047