images

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Худалдааны бодлогын газрын Дэд дарга К.Хачияама-г хүлээн авч уулзав.

Үйл явдлын мэдээ

2024-09-02

304

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Худалдааны бодлогын газрын Дэд дарга К.Хачияама-г 9 дүгээр сарын 2-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтаар жил бүр уламжлан болгон зохион байгуулагддаг Монгол, Японы “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт-XI”-ийн тов болон сэдвийн талаар санал солилцов.