images

Улаанбаатар хот Токио хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Үйл явдлын мэдээ

2024-05-16

194

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Токио хотын Захирагч Ю.Койкэ-тэй 5 дугаар сарын 16-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, дараах салбарт хамтран ажиллахаар тохиролцов.

Үүнд:

(1) Хот төлөвлөлт ба байгуулалт

(2) Байгаль орчин, ногоон хот байгуулалт, тойрог эдийн засаг болон хог хаягдлын менежмент

(3) Усан хангамж, ариутгах татуургын систем

(4) Тээвэр

(5) Спорт, аялал жуулчлал

(6) Эрүүл мэндийн салбар

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс болон Токио хотын Захиргааны Бодлого төлөвлөлт, Олон улсын харилцааны хэлтэс нь энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг ханган ажиллах бөгөөд талууд харилцан тохиролцсон чиглэлээр солилцоо, хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд тууштай дэмжиж ажиллахаар тохиролцов.