images

Элчин сайд Б.Баярсайхан “JDS” тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах оюутнуудыг хүлээн авч уулзав

Үйл явдлын мэдээ

2024-09-03

219

 

            🔹Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан нь Япон Улсын ЖАЙКА-гийн шугамаар хэрэгждэг “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” болох JDS-ээр суралцах 15 оюутныг ЭСЯ-ны байранд 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзав. Тэрээр оюутнуудтай Япон Улсад суралцах онцлог, анхаарах зүйлс болон одоо байгаа нөхцөл байдлын тухай чөлөөт яриа өрнүүлэв.

            🔹Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн гол зорилго нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, ирээдүйд хоёр улсын түншлэлийг бэхжүүлэхэд  оршдог.

            🔹 “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” /JDS/-т өнөөг хүртэл манай төр, хувийн хэвшлээс 432 хүн  хамрагдаад буйгаас 2024 оны 8 дугаар сарын байдлаар магистрантурт 30, докторантурт 2 хүн суралцаж байна. Үүнээс 390 гаруй нь төгсөж ирээд төрийн захиргааны байгууллагууд, агентлагууд, их дээд сургуулиуд, төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.