images

Элчин сайд Б.Баярсайхан Өвөрхангай аймгийн Хужирт суманд “Санамж бичигт гарын үсэг зурах ёслол”-д оролцов

Үйл явдлын мэдээ

2024-09-04

202

 

 

            Монгол Улсын Өвөрхангай аймгийн Хужирт сум нь Япон Улсын Нагасаки мужийн Мацүүра хоттой “Эгч дүү хотын харилцаа тогтоож, хамтран ажиллах тухай Санамж бичиг”-т энэ оны 8 дугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зурав.  

            Монгол Улсын Өвөрхангай аймгийн Хужирт сум болон Япон Улсын Мацү-Үра хот нь 1991 оны 7-р сарын 27-ны өдөр эгч дүү хотын харилцаа тогтоож байсан нь 1996 он хүртэл үргэлжилж байжээ. Энэхүү найрамдалт харилцааг дахин сэргээж, хоёр хотын бүс нутгийн нийгэм, оршин суугчдын хоорондын найрамдал, хамтын ажиллагаа, найрсаг харилцааг хөгжүүлэх зорилгоор харилцан ашигтай солилцооны арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохиролцсон болно.

            2024 онд орон нутгийн харилцаа ихээхэн өргөжиж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг нь Шизүока мужийн Яйзү хоттой “Найрамдалт харилцаат хот болох” санамж бичигт 3 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, Нагано мужийн Сакү хот хооронд байгуулсан “Найрамдалт хотуудын хэлэлцээр”-ийг улам бэхжүүлэх зорилгоор Эгч дүү хотуудын харилцаа” тогтоох хэлэлцээрт энэ оны 5 дугаар сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан, Өвөрхангай аймгийн Хужирт сум нь Мацүүра хоттой Санамж бичигт гарын үсэг зурснаар ийнхүү энэ онд байгуулсан хэлэлцээрийн гуравдах болоод байна.

            Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нь Токио хотын Захирагч Ю.Койкэ-тэй энэ оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж, хот төлөвлөлт ба байгуулалт, байгаль орчин, ногоон хот байгуулалт, тойрог эдийн засаг болон хог хаягдлын менежмент, усан хангамж, ариутгах татуургын систем, тээвэр, спорт аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт тус тус хамтран ажиллахаар тохиролцов.