images

Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-н Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга К.Мияаги-тай уулзав

Үйл явдлын мэдээ

2024-09-06

213

Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-н Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга К.Мияаги-тай  2024 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр уулзав.

 

Элчин сайд Б.Баярсайхан ЖАЙКА-н Монгол дахь төлөөлөгчийн газрын даргаар томилогдсон  К.Мияаги баяр хүргэж, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-нь Монгол Улсад өнөөг хүртэл тусламж дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Уулзалтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас “НЭГ СУМ-НЭГ НУУР” /333 нуур/  төслийн талаар мэдээлэл өгч, хуучин нисэх онгоцны буудал болох Буянт-Ухаа нисэх онгоцны буудлыг ашиглан нисэхийн сургууль байгуулах, нисэхийн чиглэлийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлдэх боломжийн талаар санал солилцов.

Мөн PPP+ODA буюу төр, хувийн хэвшлийн түншлэл болон хөгжлийн албан ёсны тусламжийг хослуулан хувийн хэвшлийн технологи, мэдлэг, туршлага, хөрөнгө оруулалтыг ашиглан хөгжлийн үр ашгийг дээшлүүлэх, тогтвортой төслүүдийг хэрэгжүүлэх талаар санал солилцов.