images

Элчин сайд Б.Баярсайхан “Mongolian Startup Pitch in Tokyo 2024” арга хэмжээнд оролцов

Үйл явдлын мэдээ

2024-09-10

316

Элчин сайд Б.Баярсайхан 9 дүгээр сарын 10-ны өдөр Монголын Мэдээллийн технологийн үндэсний парк, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/- с хамтран 2 дахь удаагаа зохион байгуулж буй “Mongolian Startup Pitch in Tokyo 2024” арга хэмжээнд оролцов. Уг арга хэмжээ нь Монгол Улсаас Финтек, Хиймэл Оюун Ухаан (AI), Интернэтэд Холбогдсон Төхөөрөмжүүд (IoT), Блокчейн, хиймэл дагуул, тоглоомын салбарын 10 гарааны компани японы зах зээлд үйлчилгээ хөгжүүлэх, компаниуд болон хөрөнгө оруулагчидтай холбогдох зорилгоор зохион байгуулагдав.

Энэ удаагийн “Mongolian Startup Pitch in Japan 2024” арга хэмжээнд Монгол Улсаас “Carepay LLC”, “Honmono Comics”, “Mazaal AI”, “Infinite Solutions LLC”, “Nomadic”, “Bear Games LLC”, “ONDO Space LLC”, “Systems Engineering Mongolia LLC”, “Smart Contract Mongolia LLC”, “Tab Solution Co.,LTD”, “Tetra FX Studio” гэх 10 шилдэг аж ахуйн нэгж оролцов.