images

Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн К.Ооно-той уулзав

Үйл явдлын мэдээ

2024-09-10

285

Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн К.Ооно-той 9 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж хоёр улсын улс төрийн харилцаа хамтын ажиллагаа түүнчлэн Парламентын залуу гишүүд хоорондын харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх талаар ажил хэрэгч яриа өрнүүлэв.

Төлөөлөгчдийн танхимын гишүүн К.Ооно нь сүүлийн жилүүдэд эдийн засгийн аюулгүй байдал, олон улсын худалдаан дахь тарифын бус саад тотгор сэдвийг онцгойлон анхаарч ажиллаж буй талаар Элчин сайдад танилцуулаж, өөрийн ойр дотны улс төрч нөхдийн хамт Монгол Улсад айлчлах хүсэлтэй байдгаа нотолж, цаашид Япон Улсын Төлөөлөгчдийн танхим дахь Япон Монголын найрамдлын бүлгийн үйл ажиллагаанд улам идэвхтэй оролцохоо илэрхийлэв.