images

ЭЛЧИН САЙД Б.БАЯРСАЙХАН "КҮМАМОТО МОНГОЛ ҮЗЭСГЭЛЭН"-НД ОРОЛЦОВ

Үйл явдлын мэдээ

2024-09-21

277

Элчин сайд Б.Баярсайхан 9 дүгээр сарын 21-ны өдөр Күмамото OISCA-ын зохион байгуулсан "Күмамото Монгол үзэсгэлэнд" оролцов. Уг үзэсгэлэнд эсгий урлалын "Ноосон ертөнц" хоршоо, "Бэлх Байгаль" Хоршоо Эсгий урлаач Мандаа, "Одь Тан", Ургана брэнд, Асылмура Казах бүсгүйчүүдийн шилдэг бүтээлүүд оролцлоо.

“Күмамото Монголын үзэсгэлэн” нь 6 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тэр дундаа эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр түлхүү ажилдаг энэ удаагийн арга хэмжээнд нийт 200 гаруй хүмүүс оролцов. 

Мөн энэ хүрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Т.Шимизү "Монголын үзэсгэлэнт байгаль, соёл”, Монгол Японы харилцаа хамтын ажиллагааны түүхийн талаар урилгаар лекц уншлаа.