images

ЭЛЧИН САЙД Б.БАЯРСАЙХАН КҮМАМОТО МУЖИЙН “FUJICHIKU” КОМПАНИЙН ХҮНД ЖИНГИЙН АДУУНЫ ЭРЧИМЖҮҮЛСЭН АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Үйл явдлын мэдээ

2024-09-22

366

Элчин сайд Б.Баярсайхан 9 дүгээр сарын 22-ны өдөр Күмамото мужийн “Fujichiku” компанийн махны чиглэлийн хүнд жингийн адууны эрчимжүүлсэн аж ахуйн фермертэй танилцав. Монгол Улс, Япон Улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны хөтөлбөрт хоёр улсын Засгийн газар хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажиллана хэмээн тусгагдсаныг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл өгөв.

Монгол Улсад махны чиглэлийн хүнд жингийн үүлдрийн адууны эрчимжүүлсэн аж ахуй шинээр нутагшуулан байгуулах боломж, Япон Улсад агаарын тээврээр адуу экспортлох боломжийн талаар санал солилцов.