images

Элчин сайд Б.Баярсайхан ЖАТА-2024 аялал жуулчлалын Олон Улсын үзэсгэлэнгээр зочлов.

Үйл явдлын мэдээ

2024-09-30

444

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн болох ЖАТА-2024-т арга хэмжээ энэ жил “Аялал, үнэ цэнтэй учрал” гэсэн уриа дор зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс улс орнуудын албаны болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, өөрсдийн аялал жуулчлалын салбар өнөөгийн хөгжил, боломж болон тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүний танилцуулгыг олон нийтэд хийдэг уламжлалтай.

Энэ жилийн арга хэмжээ ирэх жил Япон Улсын Осака хотноо зохион байгуулагдах ОСАКА-2025 экспогийн өмнө болж буй гэдгээрээ онцлогтой юм.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан тус арга хэмжээний нээлтийн арга хэмжээнд оролцож, Монгол Улсаас ирсэн аялал жуулчлалын компаниудын гаргасан павильоноор зочилж амжилт хүсэв.